Энэ онд олны анхаарлыг татаж, “сэдэв” болсон онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа гишүүдийн ирцийн талаар ийн хэлэв. Ингэхдээ намын даргынхаа нэрийг хавчуулсан нь намаасаа хөөгдөх тухай яригдахад хүргэсэн юм.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг гардуулсан билээ. Тэрбээр шагналаа гардаж аваад хэлсэн үгэндээ ийн онцоллоо.
Улсын баяр наадмын түрүү бөх М.Бадарчаас хориглосон бодис илэрч, цолыг нь хураасан. Тэрбээр уг шийдвэртэй санал нийлээгүй тул спортын арбитрын шүүхэд хандаж, шүүх хуралдааны үеэр ийн мэдүүлэв.
Шинэ оны босгон дээр эх орондоо нээлтээ хийсэн “Баавгай болохсон” кино жилийн турш дэлхийн олон орноор аялж, үзэгчдийн талархлыг хүлээлээ. Найруулагч П.Золжаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа киногоо ийн тодорхойлжээ. Түүнчлэн уг кино нь боловсролын тэгш бус байдал, ядуурал, ажилгүйдэл гэсэн нийгмийн ужгирсан асуудлуудыг хөндөж буй юм.
Авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Хөгжлийн банкны хэрэгт шалгагдаж буй УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг хэвлэлд ийнхүү ярив.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлах үеэрээ хэлсэн үгэндээ ийн дурдлаа. Мөн Газпром компани Монгол Улсыг байгалийн хийгээр хангахтай холбоотой практикийн асуудалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг эрхээ авч чадалгүй Парисын олимпыг өнжсөн. Тэгвэл энэ явдалд багийн тоглогч А.Ананд буруутгагдсан юм. Тэр спортын бус алдаа гаргаж, сүүлийн хоёр тоглолтод оролцоогүй учраас Монгол Улсын баг хожигдсон гэж үзэгчид үзжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар ярьсан юм. Харин Ц.Элбэгдорж Rokit Bay-ийн рэппер Fly-д зориулсан дууны үгээр хариу барьсан нь энэ юм.
Хотын дарга Х.Нямбаатар лайв хийх үеэрээ ийн хэллээ. Харин УИХ-ын дарга асан З.Энхболд түүнийг шүүхэд өгч буйгаа мэдэгдсэн юм.
/
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төсвийн зарлагыг бууруулах талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ гишүүдийг "хулгайч" хэмээн цоллов. Гэвч түүнд гомдсон хэн нэгэн уучлал гуйхыг шаардаж, шүүхэд хандсан ч эцсийн хариу нь энэ байлаа.
Бэлтгэсэн У.Бямбаням