UBLife Logo
Дэлхий

Хэн хэнтэй, хэзээ: 2024 оны хамгийн алдартай хуримууд

Хэн хэнтэй, хэзээ: 2024 оны хамгийн алдартай хуримууд

Өнгөрч буй 2024 он өвөрмөц, гэнэтийн хуримаар дүүрэн байлаа. Зарим хуримын талаар хэдэн сарын өмнөөс шуугиж байсан бол нэг хэсэг нь гэнэт гэрлэж байв.

Хамгийн гэнэтийн хурим: Лана Дель Рэй, Жереми Дюфрен

Дуучин бүсгүй өнгөрсөн намар матрын ангууч, Луизиана намгийн аяллын хөтөчтэй гэрлэсэн. Тэдний хурим анх танилцсан газар нь буюу Миссисипи голын хөвөөнд есдүгээр сарын 26-нд болсон юм. Лана ёслол дээр жирийн цагаан даашинзтай, үсээ сүлжсэн байлаа. Ёслолд зөвхөн ойр дотных нь хүмүүс л уригдсан.

Хамгийн сэтгэл хөдөлгөсөн: Милли Бобби Браун, Жейк Бон Жови

Өнгөрсөн аравдугаар сард 20 настай жүжигчин бүсгүй олон нийтийн сүлжээнд алдарт дуучин Бон Жовигийн хүүтэй гэрлэж, хурим хийснээ мэдэгдсэн. Хурим өнгөрсөн тавдугаар сард Италид болсон бөгөөд гэрэл зурган доороо тэр “Чиний үүрдийн гэргий” гэж бичсэн байв. Жейк мөн адил гэрэл зургаа нийтэлж, “Чиний үүрдийн нөхөр” гэж андгайлжээ. Миллигийн хуримын даашинзыг Galia Lahav захиалгаар гүйцэтгэсэн. Мөн гэр бүлийн хүрээнд болсон ёслол.

Хамгийн ахмад хурим: Руперт Мердок, Елена Жукова

Хэвлэлийн хаан, 93 настай Руперт Мердок 67 настай Елена Жукова хоёр өнгөрсөн зун гэрлэсэн. Елена бол Оросын тэрбумтан Роман Абрамовичийн хуучин хадам ээж. Хосууд ёслолоо Калифорнийн Санта-Моника ууланд хийсэн. Мердокийн хувьд тав дахь, Жуковагийн хувьд гурав дахь гэрлэлт нь байлаа.

Хамгийн загварлаг хурим: Валерия Кауфман, Димитри Варсано

Оросын супер модель, Францын 28 настай тэрбумтны гэрлэлт олны анхаарлыг татсан. Тэд тавдугаар сард Италид эртний цайзад гэрлэсэн юм. Валерия Кауфман ёслолдоо Christian Dior даашинз сонгосон ч Balmain брэндтэй хэд хэдэн удаа сольж өмссөн. Зочдыг дуучин Маттео Бочелли баясгаж, алдарт гэрэл зурагчин Эллен Фон Унверт үйлчилсэн. Мэдээж олон модель уригдсаны дотор Дарья Строкоус, Наташа Поли, Елена Перминова, Тони Гаррн байлаа. Мөн Францын Ерөнхийлөгч асан Николь Саркози гэргий Карл Брунигийн хамт ирсэн. Бруни залууст зориулан, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Хамгийн хойд зүгийн хурим: Марта Луиза, Дурек Верретт

Гүнж Марта Луиза, АНУ-ын мэргэч, төлөгч, үзмэрч Дурек Верретта нар хуримаа наймдугаар сарын 31-нд Норвегийн Гейрангер арал дээр хийж, нийт дөрвөн өдөр найр үргэлжилсэн юм. Эзэн хааны гэр бүлийн гүнж сэжигтэй үзмэрчтэй гэрлэхэд иргэд таагүй хандсан ч Эзэн хаан Харальд V, Хатан Соня, ханхүү Хокон, Сверре Магнус, гүнж Астрид нар ёслолд оролцсон билээ. Сүйт бүсгүйн даашинзыг дизайнер Тина Стеффенакк Хермансен урлажээ. Марта толгой дээрээ сувд, алмааз эрдэнээр чимсэн титэмтэй байсан нь Эзэн хаан Улаф V 1989 онд бэлэглэсэн эд байлаа.

Хамгийн дээд зэрэглэлийн хурим: Хью Гросвенор, Оливия Хэнсон

Их Британийн хамгийн хүсэмжит ганц бие залуу байсан Вестминстерскийн герцог Хью Гросвенор хуримаа хийж, олон бүсгүйн зүрх шархаллаа. Түүний гэргий нь банкны эзний охин, 32 настай Оливия Хэнсон байлаа. Ёслолын дараа Оливия шууд Вестминстерскийн герцог болсон. Ёслолыг Честерскийн сүмд, харин найраа итали хоолны Veeno ресторанд хийсэн. Мэдээж Эзэн хааны гэр бүлийнхэн оролцсон.

Хамгийн баян хурим: Анант Амбани, Радхика Мерчант

Энэтхэгийн хамгийн баян хүний отгон хүү Анант Амбани, Энэтхэгийн гоо сайхны салбарын магнат, тэрбумтны охин Радхика Мерчант нарын хурим хэдэн сар үргэлжилсэн. Гуравдугаар сард Гужарат мужийн Жамнагар хотод эхний ёслол болж, 1200 зочны өмнө Рианна бүтэн тоглолт хийсэн билээ. Дараа нь тавдугаар сард тэд зочдоо бүтэн дөрвөн өдөр Газар Дундын тэнгист аялуулахад Кэти Перри, Backstreet Boys нар тэднийг хөгжөөсөн. Долоодугаар сард Амбанигийн гэрбүл санхүүгийн бэрхшээлтэй 50 хосын хуримыг даасан. Хуримын ёслолоосоо гурав хоногийн өмнө хийсэн ёслолд Жастин Бибер уригдсан. Нийт зардал нь 600 сая ам.доллар.  Хүндэт зочид дунд Энэтхэгийн кино од Амитабах Баччан,  Ранбир Капур, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр, Борис Жонсон, Америкийн улс төрч Жон Керри, дуучин Адель, Дэвид Бекхэм, Кардашьян эгч дүүс байлаа.

Хамгийн зиндаалаг хурим: Абдул Матин, Аниша Росна Айса Калебич

Брунейн Султаны дөрөвдүгээр хүү, 32 настай Абдул Матин, Төрийн тэргүүний зөвлөхийн зээ охин, 29 настай Аниша нарын хурим нэгдүгээр сард болж, арав хоног үргэлжилсэн. Нийслэл Бандан-Сери-Бегаван хотод сүрт жагсаал болж, залуу хосууд задгай Rolls-Royce машинтай ард түмнийхээ өмнө гарсан. Нийт 5000 зочин дотор Бутаны Эзэн хаан Жигме Кхесар Намгьял Вангчук, Индонез, Филиппиний Ерөнхийлөгч нар байлаа.

Хамгийн чимээгүй хурим: Сирша Ронан, Жек Лауден

Тэднийг гэрлэсэн гэдгийг Ирландын Irish Independent сонин мэдээлсэн. Мэдээнд бичсэнээр ёслол Эдинбургт болж, зөвхөн дотнын хүмүүс нь л оролцжээ.

Хамгийн гэр бүлсэг хурим: Жон Малейни, Оливия Манн

Нэг найзынхаа гэрт хуримаа хийж, ёслолд тэдний 2 настай хүү Малкольм Хиеп болон гэрч л оролцжээ.

Хамгийн цагаа олсон хурим: Кристин Скотт Томас, Жон Миклетвэйт

Их Британийн 64 настай жүжигчин Кристин Скотт Томас Bloomberg агентлагийн ерөнхий редактор 62 настай Жон Миклетвэйт нар хуримаа Ратленд гүнлэгт хийжээ. Хамгийн том бэлэг нь Томасын эгч нь гэр бүлийнхээ эртний хоолны жорыг ном болгон эмхтгэж, бэлэглэсэн нь байсан гэнэ.

Бонус: Кристиан МакКафри, Оливия Калпо

Америк хөлбөмбөгийн од Кристиан МакКафри, 2012 оны Дэлхийн мисс Оливия Калпо нар таван жилийн үерхлээ гэр бүлийн амьдрал болгон өөрчиллөө. Род-Айленд арлын Уотч-Хиллд болсон ёслолд Оливия тэр чигээрээ Dolce&Gabbana брэнд болсон байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.