Дэлхий дээр 2025 онтой хамгийн түрүүнд нүүр золгосон нь Шинэ Зеланд улс байлаа. Тэд манайхаас 15 цагийн өмнө баяраа тэмдэглсэн юм.
Мэдээж бүхий л улс орон Шинэ оноо баяр хөөр, салют, тоглолт, шоугаар угтсан.
Лондон хотынхон Темза мөрөн дээр болсон 10 мянган хүний жагсаал, ёслолын буудлагыг сэтгэл догдлон харсан бол Парист Елисейн талбайд том салют буудлага болж, Ёслолын хаалгаа гэрлэн шоу болгон хувиргасан байлаа.
Бразилын Рио-де-Жанейро уламжлал ёсоор наран шарлагын газартаа 2025 оныг хүлээн авсан.
Ингээд хамгийн сүүлд Америкийн Самоа 2025 онтойгоо золгосон. Тэд Шинэ Зеландаас 24 цагийн хойно шинэ жилдээ орсон юм.