Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Памела Андерсоны 9 дэх хуримын зургууд ил болжээ


Өдгөө 53 настай жүжигчин, загвар өмсөгч Памела Андерсон DailyMail сайтад ярилцлага өгөх үеэрээ өөрийн бие хамгаалагч байсан Дэн Хайхурсттай өнгөрсөн Зул сарын баяраар нууцаар хуримласнаа зарлаж, хуримын зургуудаасаа хуваалцжээ. 

Тэд өнгөрсөн жил хөл хорио тогтоож эхлэх үеэр анх танилцаж, удалгүй дотносжээ. Хос хоёр Памела Андерсоны Канадын Ванкувер арал дахь гэрт хуримын ёслолоо үйлдсэн аж. Цар тахлын улмаас тэдний эцэг эх, найз нөхдийн хэн ч хуримд оролцоогүй бөгөөд шинэхэн хос нутгийн номлогчийг урьж, хуримын тангаргаа өргөжээ. 

Памела Андерсон Ванкувер арлын Ледисмит хэмээх жижигхэн хотод төрсөн бөгөөд 2019 оны долоодугаар сараас хойш тэнд амьдарч байжээ. Playboy сэтгүүлийн од өвөөгөөсөө 25 жилийн өмнө худалдаж авсан байшингаа сэргээн засварлахад 1 сая орчим долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн тэр бодибилдингийн тамирчин байсан Дэн Хайхурстыг бие хамгаалагчаар ажилд авсан ч удалгүй хайр сэтгэлийн холбоотой болжээ. 

"Өдөр бүр л бал сар шиг өнгөрч байна. Би яг одоо л байх ёстой газраа оллоо. Намайг чин сэтгэлээ хайрладаг эрийн гарт" хэмээн тэр ярьсан байна. Энэ нь түүний ес дэх удаагийн гэрлэлт билээ. 

Шинэхэн хосын хуримын гэрэл зургуудыг хүргэж байна. 

Эх сурвалж: Daily Mail

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
10 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
10 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
3
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.