Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гэрээсээ ч үзэж болох дэлхийн сонгодог урлагийн 10 МУЗЕЙ


Хөл хорионы улмаас уран зургийн үзэсгэлэн үзэн, музейгээр өдөржин хөлөө холгуулан аялдаг бидний дурсамж түүх болох дөхжээ. Гэсэн ч техник технологийн хөгжлийг ашиглан виртуалаар үзэж болох алдартай 10 галерейгаар хамтдаа аялцгаая. Илүү "амьд" мэдрэмжийг авахын тулд чихэвчээ зүүх, эсвэл өөрт байгаа хамгийн том дэлгэцээрээ үзээрэй. 

1. Ж.Паул Геттигийн музей, Лос Анжелес

6000 гаруй жилийн түүхэн үнэт үзвэрүүд бүхий дэлхийн алдартай музей. Неолитийн үеийн шавар баримлуудаас эхлээд Винсент Ван Гогийн уран зургууд, Ренойрын сүүл үеийн бүтээлүүд зөвхөн жишээ. 

Виртуал аялал: Xplorit

2. Ватиканы Ордон музей, Ром

Тэнгэр тулам тааз, нарийн чимхлүүр ханын зураг, урлагийн бүтээл шиг хивсээр угтах Ватиканы музей нь дэлхийн сонгодог уран бүтээлээр баялаг газар юм. Урлагийн эх нутаг Ромын төвд байрлах Ватиканы музейгээр 360 градусын аялал хийх боломжтой. 

Виртуал аялал: museivaticani.va

3. Үндэсний Түүхийн музей, Лондон

 Лондончууд болон дэлхий дахины заавал үзэх музей гэгддэг. Өргөн заал, уудам зайд олон жуулчид төөрдөг гэдэг ч гэрээсээ аялахад энэ асуудал болохгүй. 

Виртуал аялал: nhm.ac.uk

4. Рижксмусейм музей, Амстердам

Төрөл бүрийн урлаг, түүхийн үнэт объект бүхий 80 галерей бий. 19-р зууны үеийн уран бүтээлүүдийг өндөр чанарын гэрэлтүүлэг, уур амьсгалын төгс зохицлоор "дэргэдээс нь мэт" төгс амтлах боломжтой.

Виртуал аялал: rijksmuseum.nl

5. Орчин үеийн урлагийн музей, Өмнөд Солонгос

Музейн виртуал сайтад уран зураг, уран баримал, гэрэл зураг, шинэ медиа, принтинг урлаг, холимог урлаг гэх мэт төрөл бүрийн үзвэрүүд багтана. Солонгосын болон олон улсын уран бүтээлчдийн бүтээлүүд бий.

Виртуал аялал: mmca.go.kr

6. Мюсей д'Охсэе, Парис 

Франц бол Монет, Сезанн тэргүүтэй урлагийн оргилуудын өлгий нутаг билээ. Уран зургууд, үнэт үзвэрүүдээс гадна барилга нь өөрөө тэр чигтээ урлаг...

Виртуал музей: m.musee-orsay.fr

7. Бритиш музей, Лондон

Бритиш музейд хүн төрөлхтний 2 сая жилийн түүх бүхий 3212 шилэн хоргон дахь үнэт үзвэрүүд бий. Харин виртуал аяллаар нэг бүрийг нь үзэж, танилцаж болох нь... 

Виртуал аялал: britishmuseum.org

8. МАСП, Сао Паулогийн музей, Бразил

14-р зуунаас 20-р зууны үеийг хамрах хүн төрөлхтний урлаг, уран бүтээлийн охь дээжис бий. 1968 онд буюу нэлээдгүй сүүлийн үед баригдсан ч уран бүтээлүүд нь түүхэн үнэт чанараараа дэлхийд дээгүүрт бичигддэг.

Виртуал аялал: masp.org.br

9. Үндэсний галерей, Лондон

Лондонгийн галерейд 13-р зуунаас 20-р зууны дунд үед хамаарах европын урлагийн 2300 гаруй олон нийтийн өмч бүхий уран зураг байдаг аж. 

Виртуал аялал: nationalgallery.org.uk  

10. Ван Гогийн музей, Амстердам

Зөвхөн Винсент Ван Гогийн уран бүтээлүүдээс бүрдэх 200 гаруй уран зураг, 500 гаруй таталбар, 750 гаруй ил захидал зөвхөн энд бий. Хэчнээн гайхалтай вэ? 

Виртуал аялал: https://artsandculture.google.com/partner/van-gogh-museum?hl=en

Эх сурвалж: Guardian.com

Хамгийн их уншилттай
1
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
2
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
3
2022.06.23
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
ЭЕШ: 208 хүүхэд 800 оноо авч, 7333 хүүхэд босго оноо давсангүй
2
13 цагийн өмнө
Монгол оюутнуудын хийсэн 8 "хөөрхөн" богино анимейшн (Шууд үзэх)
3
2022.06.23
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
7 цагийн өмнө
"AMRA"-гийн тоглолтыг угтан сонсож, хэмнэлд автах "гал" шиг 15 дуу
2
13 цагийн өмнө
Монгол оюутнуудын хийсэн 8 "хөөрхөн" богино анимейшн (Шууд үзэх)
3
Уржигдар
41 настай жүжигчин Жан Нара 6 насаар дүү сүйт залуутайгаа хуримаа хийлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.