1. Тэр телевизийн шууд эфирээр бусадтай царайгаа харьцуулж, олон нийтэд “өөр хүмүүжилтэй” гэдгээ харуулах дуртай.

2. Гэсэн хэдий ч тэр ямар ч үед Монголоороо байхыг хүсдэг. Үүнийгээ ч уран бүтээлээрээ илэрхийлээд амжсан.
3. Гэвч зарим үед чухал хурлаа мартаад унтчихдаг талтай.

4. Тэр УИХ-ын танхимд Германы канцлер Ангела Меркельтэй монгол хүний ёсоор “золгох” зоригтой нэгэн.

5. Магадгүй энэ их зориг, өөртөө итгэх итгэл нь түүнийг Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч болгож ч мэдэх юм.
6. Гэхдээ Л.Гүндалайг сонговол бид баяжих магадлалтай. Учир нь тэр айлын найм дахь хүүхэд.

7. Тэр дургүйцэлээ хэнээс ч нуулгүй илэрхийлж чаддаг.
8. Гэхдээ зарим үед бага зэрэг залруулга хийхэд илүүдэхгүй.
9. Тэр “дургүйцлийн үгс”-ээ олон нийтийн сүлжээгээр илэрхийлэх дуртай.
10. Гэхдээ твиттерт зөвхөн дургүйцэл төдийгүй талархлаа илэрхийлэхээ ч тэр мартдаггүй.
11. “Гэхдээ байзаарай, энэ УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн жинхэнэ аккаунт мөн юм болов уу” гэж та бодож байна уу? Эргэлзэх хэрэггүй, тэр аль хэдийнэ энэ аккаунтыг хуурамч биш гэдгийг батлахын тулд нэг дагагчийнхаа хүсэлтээр домботой сэлфигээ авахуулаад амжсан шүү.

