Өнгөрөгч арванхоёрдугаар сард хоёрдугаар бүлгийн 7 анги цацагдаж, үзэгчдийн хүлээлт улам бүр нэмэгдээд байгаа билээ. Үйл явдал тэг дундаасаа зогсож, үзэгчдийг таавар дунд үлдээгээд буй “Squid Game“ цувралын гуравдугаар бүлгийн хугацаа харин зарлагдсан байна.
Өнөөдөр YouTube хуудсанд тавигдсан тизер бичлэгээс харахад дараагийн сизон 2025 оны зургаадугаар сарын 27-нд гарах гэнэ.
Цоо шинэ тоглоомын хэсгээс бидэнд харуулж буй нь тоглоом цааш үргэлжлэхийг үзүүлж буй дохио болж байна.
Мөн энэхүү цувралд жүжигчин Леонардо Ди Каприо тоглохоор болсон тухай мэдээлэл цацагдаад буй. Одоо бидэнд хүлээх л үлдлээ.