Шинэ он бол зөвхөн хуанли солигдох агшин биш, харин бидний дотоод ертөнцөд шинэ эхлэлийг авчрах онцгой боломж. Энэ цаг үед хүмүүс өнгөрснөө эргэцүүлж, ирээдүйнхээ талаар шинэ зорилго тавьдаг. Харин кино урлаг бол бидний бодол санааг тэлж, амьдралд өөр өнцгөөс хандахад нөлөөлж чаддаг хүчирхэг зэвсэг билээ.
Хэрэв та өөрийгөө шинэ эхлэлд бэлдэж, өнгөрсөн алдаанаасаа суралцаж, ирээдүйдээ урам зориг авахыг хүсвэл эдгээр 9 киног заавал үзээрэй. Тэд таны амьдралд гүн сэтгэгдэл үлдээж, өөрийгөө дахин нээхэд тань тусална.
1. Spring, Summer, Fall, Winter... and Spring (2003)
Өмнөд Солонгосын нэрт найруулагч Ким Ки Дукын “Хавар, зун, намар, өвөл… Дахиад хавар“ хэмээх энэхүү бүтээлийг үзэхийг танд санал болгож байна.
Нам гүм нуурын дунд хөвөх сүмд нэгэн хүү настай багшийн хамт амьдарч, Буддын сургаалийг сурч байлаа. Гэвч тэрээр хот руу явж, өөр амьдралыг мэдрэхийг хүснэ.
Үнэлгээ:
Хаанаас үзэх вэ? ︱DailyMotion
2. Into the Wild (2007)
Чинээлэг гэр бүлийн хүү Christopher McCandless (Emile Hirsch) Emory их сургуулиа тамирчин, шилдэг оюутнаар төгсдөг. Гэсэн хэдий ч тэрээр нэр хүндтэй, ашигтай мэргэжлээр карьераа эхлүүлэхийн оронд хадгаламж дахь бүх мөнгө сайн үйлсэд хандивлан, эд хөрөнгөө хаяж, Аляскийн зэрлэг онгон байгаль руу аялахаар сэтгэл шулуудна. Эх орноо тойрон аялж байх явцад төрөл бүрийн хүмүүстэй таарах бөгөөд тухай бүртээ их зүйл ухаарч, амьдралын утга учрыг эргэцүүлэх болно.
Үнэлгээ:
Хаанаас үзэх вэ? ︱LookTV
3. Wings of Desire (1987)
Германы алдарт найруулагч Вим Вендерсийн “Хүслийн жигүүр“ бол хүмүүний амьдралын үнэ цэн, хайр сэтгэл, мэдрэмж, үхэл болоод жинхэнээсээ амьдрахуйн тухай харуулсан сод бүтээл билээ. Монголд хэд хэдэн удаа кино үзвэрээр үзэгчдэд хүрч байсан тус бүтээлийг англи хэлээр хүлээн авч үзэх боломжтой байна.
Үнэлгээ:
Хаанаас үзэх вэ? ︱The Criterion Channel
4. Happy as Lazzaro (2018)
Гэнэн цайлган залуу Лазарро нэгэн фермерийн аж ахуйд ажиллаж, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Гэвч тэрээр нэгэн хэргэм зэрэгтэй хатагтайн хүүтэй санаанд оромгүй байдлаар нөхөрлөснөөр ертөнц нь бүхэлдээ өөрчлөгдөж эхэлнэ.
Үнэлгээ:
Хаанаас үзэх вэ? ︱Mubi
5. The Pursuit of Happyness (2006)
Эмнэлгийн нэгэн төхөөрөмжид бүх хөрөнгөө оруулж алдсан эр эхнэртээ хаягдаж, гэр оронгүй, ажилгүй болов. Тэрээр хүүгээ дагуулан гудамжинд хоног төөрүүлэхээс аргагүйд хүрнэ. Энэхүү киног бизнесмен Кристофер Гарднерын амьдралаас сэдэвлэн бүтээжээ.
Үнэлгээ:
Хаанаас үзэх вэ? ︱Netflix
6. The Tree of Life (2011)
Хүний оршихуй, хорвоо ертөнц болон бурхны тухай гүн гүнзгий эргэцүүлэл, байгалын гэрэлтүүлэг бүхий үзэсгэлэнтэй кадрууд, дэлхийн үүсэл, мөхөл, сансар огторгуйд өрнөх үйл явдлуудыг дүрсэлсэн нүд баясгам зураглал бүхий кино туульс.
Үнэлгээ:
Хаанаас үзэх вэ? ︱GO+
7. Backyard Village (2021)
Бага насандаа ээждээ хаягдаж, дахин уулзаж зүрхлээгүй Брияна, Рейкявик тосгоны гадна байх бяцхан дэн буудалд хоргодно. Тэрээр тэнд, өөрийн асуудалтай тэмцэж яваа Британи жуулчин Марктай учирч, нөхөрлөж байгаагаар кино үргэлжилнэ.
Үнэлгээ:
Хаанаас үзэх вэ? ︱Voo
8. Love Vincent (2017)
Винсентийг нас барснаас жилийн дараа залуу эр шууданч эцгийнхээ хүсэлтээр зураачийн сүүлийн захиаг дүү Теод нь хүргэж өгөхөөр замд гарна. Тэрээр захиаг хүргэж өгөх даалгавар нь Винсентийн учир битүүлэг үхлийн учрыг тайлах аян болж хувирна.
Үнэлгээ:
Хаанаас үзэх вэ? ︱Playmo
9. So Long, My Son (2019)
Хүүгээ алдсан гэр бүлийн 30 жилийн түүхийг, түүгээр дамжуулан Хятадын шинэ үеийн түүхийг харуулах “Баяртай, хүү минь” киноны үйл явдал БНХАУ-ын нэг хүүхдийн бодлогоос улбаатай. Тэрхүү бодлогоос болж хоёр удаа хүүхдээ алдаж байгаа эцэг, эхийн шаналан, намын бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө хувь хүмүүсийн гаргаж буй золиос, хатуу төлөөс гээд л 1970-1990-өөд оныг хамрах түүхийг шугаман бус эвлүүлгээрээ шаглан нэгтгэсэн, Ван Сяошуайн шинэ бүтээлийг өргөн дэлгэцээр үзэхгүй өнгөрвөл харамсалтай. Ван Сяошуай “Бээжин дугуй” киногоороо олноо танигдсан билээ.
Энэхүү бүтээл нь Улаанбаатар кино наадмаар үзэгчдийн хүртээл болж байсан юм.
Үнэлгээ:
Хаанаас үзэх вэ? ︱Mubi