UBLife Logo
Дэлхий

Төвөдөд газар хөдөлж, 53 хүн амиа алдлаа

Төвөдөд газар хөдөлж, 53 хүн амиа алдлаа

Өнөөдөр өглөө 9:05 цагт БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны Шигазэ хотын Динжи хошуунд хүчтэй газар хөдөлсний улмаас 53 хүн амиа алдаж, 62 хүн гэмтжээ. Нийт мянга гаруй байшин барилга сүйдсэн байна. Хятадын Газар хөдлөлтийн судалгааны хүрээлэнгээс газар хөдлөлтийн хүчийг 6.8 магнитуд гэж тогтоосон бол АНУ-ын Геологийн албанаас 7.1 гэж дүгнэсэн байна. Газар хөдлөлтийн голомтоос 20 км хүртэлх зайд нийт 6900 хүн амтай 27 тосгон, 3 суурин газар байгаа ажээ.

Газар хөдлөлт Балбын нийслэл Катманду, Бутаны нийслэл Тхимпху, Энэтхэгийн хойд хэсгийн Бихар мужид хүчтэй мэдрэгджээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин аврах ажиллагааг цаг алдалгүй явуулж, хохирлын хэмжээг тогтоох үүрэг өгсөн байна.

Шигазэ хот нь 800 мянган хүнтэй, Хималайн нурууны газар хөдлөлтийн бүсэд оршдог. Тиймээс Засгийн газраас Жомолунгма оргилд гарах замыг хаагаад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.