UBLife Logo
Спорт

Дээд лиг | “Сэлэнгэ Бодонс” баг NBA-гийн од тоглогчийг авчрахаар зэхэж байна

Дээд лиг | “Сэлэнгэ Бодонс” баг NBA-гийн од тоглогчийг авчрахаар зэхэж байна

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн улирлын тоглолтууд өндөрлөж, хасагдах шатны тоглолтууд эхлэх мөч ойртож байна.

Тиймээс Дээд лигийн багууд легионер тоглогчдоо шинэчлэх, хэрэгтэй тамирчдын төлөөх эрэл хайгуулын хариуцлагатай цаг үе өрнөж байгаа юм.

Тэгвэл “Сэлэнгэ Бодонс” багийн эзэн Л.Наранбаатар өнөөдөр дуулиант мэдэгдлийг сонордуулав. Түүний зүгээс “NBA-гийн од тоглогч “Сэлэнгэ Бодонс” багт легионероор тоглох гэрээ эцэслэн батлагдлаа. 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр олон улсын хэвлэлээр талууд албан мэдээллээ хамтран гаргана. Бид энэ жил аваргын төлөө зорьж байгаа” гэсэн юм.

“Сэлэнгэ Бодонс” багт хүчин зүтгэхээр зэхэж буй тэрхүү од тоглогч хэн байх вэ? Бид энэ асуултын албан ёсны хариуг нэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэл хүлээх шаардлагатай боллоо.

Сэжим задлахад “Сэлэнгэ Бодонс” багийн зүгээс өнгөрсөн оны 12-р сард гаргасан мэдэгдэлдээ “Двайт Ховардаас гадна Демаркус Козинсийг эгнээндээ нэгтгэхээр хэлэлцэж байгаа нь ҮНЭН” гэж баталсан ч хараахан тохиролцоонд хүрээгүй байгаа гэж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.176.231
ЗОЧИН\18.139.162.68
Howard, Cousins 2 sariin 100k dollaraar togoldog um bna