Ганцхан цогцос, хохирогчтойгоор хүний сонирхол татахаар аймшгийн кино хийж болохгүй гэж санагддаг. Тэгвэл энд гарах тоо баримт болно гэдгийг харуулж байна. Өнгөрсөн зууны наяад оны үед Холливудад Body count буюу цогцос тоологчтой болсон. Мэдээж “Рэмбо”, “Робокоп”, “Коммандо” зэрэг кинонд гардаг үхсэн хүнийг тоолоход тун хэцүү байлаа. Гэхдээ заавал цусан гол урсгаж, хүний хүүрээр хана барьж байж, хүн айлгадаггүй гэдгийг эдгээр найруулагч нар харуулж чадсан юм. Ингээд ердөө ганцхан хүн үхдэг, маш аймшигтай найман киног танилцуулж байна.
8. Ялаа (The Fly)
1986, найруулагч Дэвид Кроненберг
Бага багаар мутацид орох эрдэмтэн удалгүй сөрөг талын дайсан болно.
Хэн үхэх вэ – Киноны төгсгөлд гол баатар Сет Брандлыг хайртай бүсгүй нь ална.
7. Cape Fear
1962, найруулагч Ж. Ли Томпсон
Өршөөлгүй өс хонзон авагчаас нуугдах өмгөөлөгчийн тухай кино. 1991 онд энэ киног Мартин Скорсезе дахин хийхдээ цогцосны тоог хоёр дахин нэмж, өөрөөр хэлбэл хоёр хүн үхсэн.
Хэн үхэх вэ – Орон нутгийн цагдаагийн ажилтныг живүүлж ална.
6. Gerald's Game
2017, найруулагч Майк Флэнаган
Стивен Кингийн зохиолоор хийсэн орон дээр хүлээстэй эмэгтэйн тухай триллер.
Хэн үхэх вэ – Жеральд өөрөө үхнэ.
5. Tusk
2014, найруулагч Кевин Смит
Торонтогийн кино наадамд үнэлэгдсэн кино.
Хэн үхэх вэ – Гардан тулааны үеэр гол баатар нь соёонд хатгуулаад үхнэ.
4. Happy Death Day
2017, найруулагч Кристофер Лэндон
Сүүлийн үеийн шилдэг аймшгийн киноны нэг. Аллага олон ч цогцос ганцхан.
Хэн үхэх вэ – Хэн алуурчин гэдэг нь илэрмэгц түүнийг цонхоор шиддэг.
3. Duel
1972, найруулагч Стивен Спилберг
Спилбергийн анхны триллер кино хүнгүй зам дээрх жолооч нарын сөргөлдөөнийг өгүүлнэ. Хүнгүй зам гэхээр угаасаа хүүр цөөхөн байх нь ойлгомжтой.
Хэн үхэх вэ – Сөрөг талын жолооч үхнэ.
2. Paranormal Activity
2007, найруулагч Орен Пели
Бараг үйл явдалгүй ч маш аймшигтай кино.
Хэн үхэх вэ – Сүнсэнд эзэмдүүлсэн Кэти найз залуугаа ална.
1. Odishon
1999, найруулагч Такаши Миикэ
Японы сонгодог триллер.
Хэн үхэх вэ – Яргалан зовоох дуртай Асами шатан дээрээс унаад үхнэ.