Монголын үндэсний бөхийн холбооноос томоохон барилдаануудад чансааны оноо олгож байхаар шийджээ. Бөхийн өргөөнөө явагдаж буй улс, аймгийн цолтнуудын барилдаанд улсын цолтой бөх цөөн зодоглодог асуудлыг эл өөрчлөлтөөр цэгцлэх бололтой.
Ингэхдээ өндөр эрэмбэтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Гэхдээ энэхүү чансаа нь улсын цол, чимэгт нөлөөлөхгүй гэв. Чансааны оноог дараах барилдаануудад олгоно. Эдгээрт:
Улирлын нээлтийн барилдаан
Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын гарьд цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Сар шинийн баярт зориулсан барилдаан
Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан
Улс тунхагласны баярт зориулсан барилдаан
Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан
Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан
Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан
Богдхан хайрханы хишиг барилдаан
Сонгинохайрханы хишиг барилдаан
Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
Баянзүрх хайрханы хишиг барилдааныг хамруулах ажээ.
Чансаа тооцох журам:
8 даваа 1500
7 даваа 1000
6 даваа 600
5 даваа 400
4 даваа 300
3 давааа 200
2 даваа 100
1 даваа 50
Оролцооны төлөө 100 оноог олгоно.
Түүнчлэн Сар шинийн баярт зориулсан барилдаанд 256, бусад барилдаанд 128 бөх зодоглодог байхаар шийдвэрлэв.