Пёнчан хотноо явагдсан гүйлтийн цанын Өмнөд Солонгосын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монголоос Б.Ачбадрах, О.Золбаяр, Т.Ариунболд, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ, А.Энхтуул, Э.Ариунтунгалаг нар хурд сорив.
ОУХМ Б.Ачбадрах уг тэмцээний үеэр эрэгтэйчүүдийн сонгомол 15 км-ын зайг 46:07.9 минутад туулснаар түрүүлсэн бол тэшилтийн 30 км-ын зайг 1:19.05 цагт туулж хошой алтан медальтайгаар тэмцээнийг өндөрлүүллээ.
Тэрбээр өнгөрсөн жил энэхүү тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан.
Б.Ачбадрах өдгөө Хятадын Харбин хотноо 2-р сарын 7-ны өдрөөс эхлэх Азийн өвлийн спортын наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Түүнийг гүйлтийн цанын “В” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн анхны монгол тамирчин гэдгээр нь спорт сонирхогчид андахгүй биз ээ.