UBLife Logo
Сэтгэл судлал

Сэтгэл санаагаар туйлдсан үед заавал хийх 8 үйлдэл

Б.Энхжин
Б.Энхжин
Сэтгэл санаагаар туйлдсан үед заавал хийх 8 үйлдэл

Заримдаа бүх зүйл утгагүй санагдаж, хийж байгаа зүйлээ ч ойлгохоо болиод байна уу? Жижиг юмс ч хэцүү тээртэй санагдаж, бүхнийг хаяаад явчихмаар, сэтгэл санаагаар туйлдсан үедээ өөрийгөө сэргээж, шинээр эхлэхэд тань туслах хэд хэдэн арга бий. Эдгээрийг дагаж мөрдөх нь таны сэтгэл санааг тэнцвэржүүлэхэд туслах болно.

1. Сэтгэлээ уудлан ярьж, бодол санаагаа хуваалц

Хэн нэгэнд өөрийн сэтгэл зовоосон асуудлаа хэлэх нь дарамттай мэдрэмжийг багасгаж, сэтгэл санаагаа тайвшруулахад тусалдаг. Найз, гэр бүлийн гишүүн эсвэл ажлын хамтрагч гээд л тухтай мэдрэмж төрүүлсэн хэнтэй ч ярилцаж болно шүү дээ.

2. Дасгал хөдөлгөөн хийх

Дасгал хөдөлгөөн нь стрессийг бууруулах, эндорфин ялгаруулах замаар сэтгэл санааг сайжруулдаг. Заавал хүнд хэцүү биш хөнгөн дасгал, ойрхон алхахаас эхлээд үзээрэй.

3. Сайн унтаж, амрах

Нойргүйдэл болон шөнө оройтож унтдаг байдал нь сэтгэл санааг улам дордуулдаг. Зөв цагт, тохиромжтой хэмжээнд унтах нь сэтгэл санааг сэргээх чухал хүчин зүйл юм.

4. Амралт авах

Байнгын ажлын ачаалал, амьдралын хурдацтай шалгуурыг үргэлж дийлэх гэж оролдох нь сэтгэл санааг туйлдуулдаг. Тогтмол амрах, өдөр тутамдаа амралтын цагийг гаргах нь чухал.

5. Йог болон амьсгалын дасгал хийх

Оюун санаагаа тайвшруулахад йог, медитаци, эсвэл амьсгалын дасгалууд маш үр дүнтэй байдаг. Эдгээр дасгал нь тархийг амрааж, сэтгэл санааг тогтворжуулдаг.

6. Дуртай зүйлээ хий

Биеийн болон оюуны ажлаасаа түр завсарлаж, дуртай зүйлээ хийх нь сэтгэл санааг сэргээх нэг арга юм шүү. Жишээлбэл, кино үзэх, зурах, хөгжим сонсох зэрэг хоббигоо хөгжүүлээд үзээрэй.

7. Эерэг бодол болон сэтгэхүйгээ хөгжүүлэх

Өдөр бүр эерэг зүйлсийг бодож, талархал илэрхийлэх нь сэтгэл санааг тогтвортой байлгахад туслах үр дүнтэй арга юм. Эерэг бодол санаатай амьдрах нь сэтгэл хямралын үед чухал үүрэгтэй.

8. Мэргэжлийн тусламж авах

Хэрэв таны сэтгэл санааны байдал удаан хугацаагаар муудаж байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйч, эмчийн тусламж авах нь хамгийн зөв шийдэл байж болно. Тэд таны асуудлыг ойлгон, хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн зөвлөгөө өгч чадна .

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
10
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.