Газын зурваст 15 сар дайтсаны эцэст Израил, ХАМАС бүлэглэл гал зогсоож, хоригдлууд, барьцааны хүмүүсийг суллахаар тохиролцоонд хүрлээ.
Дайныг дуусгаж, энх тайван байдал тогтоох болсныг Израил, ХАМАС, АНУ, Египет, Катарын албаны хүмүүс баталлаа.
Гал зогсоох гэрээ энэ сарын 19-нд хүчин төгөлдөр болж, эхний барьцааны хүмүүсийг суллах юм.
Газын зурвас төдийгүй Израилын иргэд энэ мэдээг баярлан хүлээж авлаа.
Тэд гэр бүл, ойр дотнын хүмүүсээ удахгүй гэртээ эргэж ирэх болсныг гудамжинд гарч тэмдэглэлээ.
Израилын Тель-Авив хотод соул дуучин Эвьятар Банай 1997 оны “Надад аврагдах боломж бий” дуугаа дууллаа.
Газын зурваст хэдэн мянган хүн Палестины далбааг мандуулан, дуулж, бүжиглэж байв.
Олон хүний нүдэнд баярын нулимс байлаа.
Харин Израилд хэдэн зуун хүн дайныг зогсоосныг эсэргүүцэн, бас жагссан байна.