UBLife Logo
Newsfeed

Мянган долларын хувьцаа арван жилд хэрхэн өөрчлөгддөг вэ?

Ub.life
Ub.life
Мянган долларын хувьцаа арван жилд хэрхэн өөрчлөгддөг вэ?

Хэрвээ та 10 жилийн өмнө доорх компаниудаас 1000 долларын хувьцаа авсан бол өдийд хэр хэмжээний хөрөнгөтэй болох байсан бэ?

Хувьцаанд хөрөнгө оруулах нь эрсдэл өндөртэй ч, зөв тооцооллоор хөдөлж чадсан тохиолдолд өндөр өгөөж хүртэх боломжийг олгодог.

Таныг 10 жилийн өмнө NVIDIA компанийн хувьцаанаас аваад мартчихсан гэж төсөөлье л дөө. Тэгвэл өнөөдөр тэрхүү хувьцаа тань хэр өндөр үнэлгээтэй болсон байх бол?

2015 оны ханшаар та $1000 буюу 1’927’650 төгрөгөөр тухайн үеийн ханшаар 52.63 ширхэг хувьцаа авах байжээ.

NVIDIA компанийн хувьцааны өсөлт, цаашлаад монгол төгрөгийн ханшнаас шалтгаалаад таны нийт NVIDIA компанид эзэмших хөрөнгийн хэмжээ 2025.1.28-ний байдлаар $6,228.68 буюу 21’304’950₮ тэнцэх ажээ.

Хэрэв Netflix компанид хөрөнгө оруулсан бол?

2015 оны 1 сард Netflix компанийн нэгж хувьцааны үнэ: $63.21

1000 оноогдох нэгж хувьцааны тоо: 15.82 ширхэг

Өнөөдрийн ханш: 2025/1/28 байдлаар 1 ширхэг хувьцааны ханш нь $971.89

Өнөөдрийн ханшаар $15’373 буюу 52’528’731 төгрөгтэй тэнцэх хөрөнгөтэй болох байсан аж.

Гэх мэтчилэн та 10 жилийн өмнө хийсэн $1000 хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг ийнхүү харах боломжтой.

Компанийн нэр

2015 онд авсан хувьцаа

Одоогийн Үнэлгээ

NVIDIA

$1000 (52.63 ширхэг)

$6’228 буюу 21’304’950₮

NETFLIX

$1000 (15.82 ширхэг)

$15’373 буюу 52’528’731₮

MICROSOFT

$1000 (23.81 ширхэг)

$7’126 буюу 24’370’920₮

APPLE

$1000 (34.6 ширхэг)

$7’943 буюу 27’165’452₮

GOOGLE

$1000 (39.18 ширхэг)

$7’592 буюу 25’964’640

Жич: Хувьцаа хуваагдал, ноогдол ашгийн орлого, арилжааны шимтгэл, данс бүртгэлийн шимтгэл зэргийг тооцоогүй болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.