Өмнөд Солонгосын к-драма ертөнцөд шинэчлэл, сонирхолтой түүхүүд үргэлжилсээр. Ирэх 2-р сард олон гайхалтай цувралууд биднийг хүлээж байна.
1. My Dearest Nemesis
2-р сарын 17
Хоорондоо тэс өөр зан ааш, амьдралын хэв маягтай гол дүрийн хоёр багаасаа л нэгнээ үзэн ядсаар иржээ. Гэвч хувь тавилан тэднийг дахин уулзуулж, хайр ба үзэн ядалтын зааг дээр сорилттой учруулна. Шогтой хэр нь догдлуулсан үйл явдлуудын явцад тэдний харилцаа хэрхэн өөрчлөгдөх бол?
2. Newtopia
2-р сарын 7
”Newtopia” цувралын үйл явдал зомби халдвар тархсан Сөүл хотод өрнөх аж. BLACKPINK хамтлагийн Жисү энэхүү драманд тоглож байгаа нь олны анхаарлыг татаад байгаа билээ.
3. Buried Hearts
2-р сарын 14
"Buried Hearts" нь тун удахгүй нээлтээ хийхээр төлөвлөгдөж буй SBS телевизийн улс төрийн триллер, романтик жанрын цуврал юм. Тус кино нь улс нууц санг хакердсан нэгэн залуугийн түүхийг өгүүлнэ. Элит бүлгийн нэгэн түүнийг устгахыг оролдож, үйл цааш явдал өрнөнө.
4. Melo Movie
2-р сарын 14
"Melo Movie" бол валентиний баяраар Netflix дээр нээлтээ хийхээр төлөвлөгдөж буй романтик инээдмийн цуврал юм. Энэхүү цуврал нь хайр, мөрөөдөл, залуу насны сорилтуудыг даван туулахын тулд нэгнээ урамшуулж, өнгөрсөн үеийн шархаа эдгээхээр хичээж буй залуусын түүхийг өгүүлнэ.
5. The Scandal of Chunhwa
2-р сарын 6
Энэхүү цуврал нь TVING платформ дээр нээлтээ хийхээр төлөвлөгдөж буй түүхэн, романтик цуврал юм. Тус цуврал нь анхны хайрынхаа дараа өөрийн нөхрийг өөрөө сонгохоор шийдсэн Хва Ри гүнжийн түүхийг өгүүлнэ. Түүний энэ шийдвэр нь хааны ордонд үймээн дэгдээж орхино.
6. The Witch
2-р сарын 15
Channel A сувгаар нээлтээ хийхээр төлөвлөгдөж буй Өмнөд Солонгосын 10 ангит тус цуврал нь хайр, урвалт, нууцлаг хүчний талаар өгүүлсэн сэтгэлзүйн триллер жанрын бүтээл юм. Үйл явдал нь нэгэн онцгой чадвартай бүсгүй, түүний эргэн тойрон дахь хүмүүсийн хооронд өрнөх бөгөөд өнгөрсөн, ирээдүйтэй холбогдсон гүн гүнзгий нууцыг задлах болно.
7. Friendly Rivalry
2-р сарын 10
Тун удахгүй нээлтээ хийхээр төлөвлөгдөж буй өсвөр насныхны нууцлаг, триллер төрлийн тус цуврал Чэхва ахлах сургуульд шилжин ирсэн Вү Сыль Ги болон тус сургуулийн хамгийн нөлөө бүхий сурагч Ю Жэ И нарын хоорондын харилцааг өгүүлнэ.