UBLife Logo
Newsfeed

Солирын тоосноос амьдрал үүсэхэд шаардлагатай элементүүд илрэв

Ub.life
Ub.life
Солирын тоосноос амьдрал үүсэхэд шаардлагатай элементүүд илрэв

NASA буюу АНУ-ийн сансар судлалын агентлагаас 2016 онд хөөргөсөн OSIRIS-REx сансрын хөлөг дэлхийтэй ойролцоох Bennu нэртэй астеройдоос дээж цуглуулах даалгавраа биелүүлэн, 2023 оны есдүгээр сард эх дэлхийдээ амжилттай газардсан билээ.

OSIRIS-REx сансрын хөлөг

Тус сансрын хөлгийн тухайн үед авчирсан нийт 122 грамм дээжид эрдэмтэд судалгаа хийж саяхан дуусчээ. Судалгаагаар амьдрал үүсэхэд шаардлагатай 20 амин хүчлээс 14-ийг нь олж илрүүлсэн байна. Мөн ДНК, РНК молекулийн 5 суурь бүтэц бүгд байсныг тогтоожээ.

Хоёр дахь судалгаагаар астеройдийн дээжээс илрүүлсэн натрийн карбонат зэрэг бодисоос үзэхэд Bennu-гийн эртний эх биет, гараг нь давстай усан гадаргуутай байсан байж болзошгүй хэмээх таамаглалыг дэвшүүлэв. Давс ч мөн адил амьдрал үүсэхэд чухал эрдэс билээ.

Дээжээс илрүүлсэн натрийн карбонат

“Хэдийгээр энэ судалгаа нь Bennu дээр амьдрал байгаа гэдгийг баталж чадахгүй ч, амьдрал үүсэхэд хэрэгцээтэй элементүүд нь эртний Нарны аймагт өргөн тархсан байсан гэдгийг баталж байна” хэмээн НАСА-гийн төв оффисын шинжлэх ухааны эрхэлсэн захирал Nicky Fox хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Энэхүү судалгаа нь дэлхий дээр амьдрал үүсэхээс өмнө манай Нарны аймагт амьд биет байсан байх боломжтой. Цаашлаад одоо хүртэл амьдрал оршин тогтнож байх магадлалтай гэсэн таамгийг батлахад дөхүү болгосон шинжлэх ухааны томоохон ололт амжилтуудын нэг боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.