UBLife Logo
Newsfeed

Үнэгүй хичээл үзэх боломжтой 4 вебсайт

Ub.life
Ub.life
Үнэгүй хичээл үзэх боломжтой 4 вебсайт

Техник технологийн тусламжтайгаар та боловсролыг гэрийнхээ буйдан дээрээс ч авах боломжтой үе иржээ. Хэрвээ та мэдлэгийн цар хүрээгээ тэлэх, хичээлийн хоцрогдлоо арилгах хүсэлтэй бол энэхүү нийтлэлд анхаарлаа хандуулаарай.

1. Khan Academy

Хэрвээ та эсвэл таны ойр дотнын хүн, бүрэн дунд сургууль, их сургуулийн хичээлдээ хоцрогдолтой, түүнийгээ нөхөх хүсэлтэй, эсвэл зүгээр л математик, компьютер, байгалийн шинжлэх ухааны талаар анхан шатнаас, гүнзгий судлах төлөвлөгөөтэй байгаа бол “Khan Academy” сайт хамгийн тохиромжтой. Монгол хэл дээр суралцах боломжтой ба өөрийн ахиц, дэвшлийг хянах цэгцтэй хэсэгтэй, онооны системтэй гэдгээрээ онцлогтой.

2. Coursera

“Coursera” нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиуд болох Stanford, Yale, Tsinghua, University of Edinburgh-ийн хичээлүүдийг үнэгүй үзэх боломжтой платформ юм. Сэтгэл зүй, бизнес, хөгжмийн онол, өгөгдлийн шинжлэх ухаан гэх мэт арвин сонголттой. Хичээл үзэхэд 100% үнэгүй бөгөөд хүсвэл та авсан хичээлүүдээ баталгаажуулсан сертификат, цаашлаад мэргэжлийн дипломыг тодорхой хэмжээний төлбөр төлөн авах боломжтой.

3. edX

Harvard, MIT, University of Hong Kong зэрэг дэлхийн шилдэг их дээд сургуулийн хичээлүүдийг үнэгүй үзэх боломжтой. Мөн тодорхой хэмжээний төлбөр төлж үзсэн хичээлүүдээ баталгаажуулах сертификат буюу гэрчилгээ авч чадах юм.

4. Udemy

Хувь хүний эрүүл мэнд, график дизайн, цаг төлөвлөлт гэх мэт бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй богино хэмжээний, маш олон үнэгүй хичээлүүдийн нэгдсэн сайт. Гэхдээ “Udemy” дээр орж буй зарим хичээлүүдийг мэргэжлийн багш, профессороор бус сонирхогчид болон хувийн бизнес эрхлэгч нар заадаг тул та суралцах гэж буй хичээлийнхээ багшийг сайтар судлаж, сонгохыг зөвлөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.