UBLife Logo
Дэлхий

Чехэд Засгийн газрын 7 жил ярьж байгаа даланг минж 2 өдөрт барьжээ

Чехэд Засгийн газрын 7 жил ярьж байгаа даланг минж 2 өдөрт барьжээ

Чех улсын Засгийн газраас Брды цэцэрлэгт хүрээлэнд намгаас хамгаалах далан барих төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна. 2018 онд анх санаачилга гараад, төслөө батлуулаад энэ жилээс ажилдаа орох гэж байжээ. Даланг өмнө нь цэргийн бааз байсан ус зайлуулах сувагт барихаар болов. Гэвч тендерт оролцсон компаниуд, төрийн түшмэлүүд тохиролцсонгүй. Учир нь 30 сая чех крон буюу 1,2 сая ам.долларын төсөл.

Харин тус цэцэрлэгт амьдардаг минжнүүд хөрөнгө мөнгөний өрсөлдөөн, хүнд суртал хэзээ дуусахыг хүлээж тэвчсэнгүй. Тэд ердөө хоёр өдрийн дотор 7 жил ярьж байгаа даланг барьж орхисон бөгөөд наймхан минж энд ажиллажээ.

Энэ талаар Чехийн Байгаль хамгаалах агентлагийн тэргүүн Ярослав Обермайер “Минж даланг ганц шөнийн дотор ч барьж чадна. Харин хүмүүс төслөө батална, хөрөнгө босгоно, зөвшөөрөл авах гэж бөөн юм болдог. Минж хэзээ ч далан барих газраа алддаггүй. Яг л зөв газар босгодог” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Ийнхүү найман минж Улс орныхоо 1,2 сая ам.долларыг хэмнэж чаджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
1
2
0
1
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.