UBLife Logo
Дэлхий

Энэ өдөр түүхэнд: Facebook сүлжээний төрсөн өдөр

Энэ өдөр түүхэнд: Facebook сүлжээний төрсөн өдөр

Дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ болох Facebook 2004 оны хоёрдугаар сарын 4-нд гараагаа эхэлж байлаа. Сүлжээг Марк Цукерберг Харвардын их сургуулийн андууд болох Эдуардо Саверин, Дастин Московиц, Крис Хьюз нарын хамт үүсгэн байгуулсан юм. Эхлээд тэд сайтаа Thefacebook хэмээн нэрлэж, зөвхөн Харвардын их сургуулийн оюутнуудад нээллтэй байв. Дараа нь Бостоны бусад их сургуулийн оюутнуудыг элсүүлж, удалгүй .edu. домен хаягтай хэн бүхэн элсдэг болсон билээ. Харин 2006 оны есдүгээр сараас эхлэн 13-аас дээш насны, цахилгаан шуудан хаягтай бүх хүнд нээлттэй болсноор дэлхийг эзлэх зам нь эхэлсэн юм.

Өдөрт хоёр тэрбум хүн фэйсбүүкт ордог гэсэн тоо бий. Мөн өдөрт 6 тэрбум лайк, сэтгэгдэл дарагдаж, 300 сая гэрэл зураг ордог байна. Энэ сайтын ачаар Марк Цукерберг 23 настайдаа дэлхийн хамгийн залуу тэрбумтан болж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.