UBLife Logo
Технологи

Солонгосчууд хиймэл оюуны салбарт ОpenAI-тай хамтран ажиллахаар болов 

Ub.life
Ub.life
Солонгосчууд хиймэл оюуны салбарт ОpenAI-тай хамтран ажиллахаар болов 

ChatGPT-г бүтээсэн хиймэл оюуны OpenAI компани Солонгосын тэргүүлэх чат аппликейшн Kakao-тай хамтран ажиллах болсноо зарлалаа. Kakao бол Солонгосын зах зээлийн 97 хувийг эзэлдэг мессеж апп төдийгүй цахим худалдаа, тоглоом, төлбөр тооцооны салбарт ч томоохон байр суурь эзэлдэг. Тэдний хувьд сүүлийн үед хиймэл оюуны тал дээр дотоодын гол өрсөлдөгч Naver-ийн ард хоцорсон гэж шинжээчид дүгнээд байсан бол ийнхүү томоохон алхмыг авчээ. 

OpenAI-ийн хувьд тэд Kakao-тай хамтарснаар Азийн зах зээлд өндөр түвшний хоёр дахь хамтрагчаа оллоо гэсэн үг. Тэд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ажлаа эхлүүлсний дараахан Японы SoftBank-тай хамтран ажиллахаар болсноо зарлаад байсан юм. OpenAI-ийн захирал Сэм Алтман энэ удаад Сөүлд зочлохдоо ч бас SoftBank-ийн Гүйцэтгэх захирал Масаёши Сон болон Samsung-ийн захирал Ли Жэ Ёнтой уулзах хуваарьтай байгаа гэжээ. 

БНСУ-ын хувьд хиймэл оюуны боловсруулалтад хэрэглэгддэг өндөр чадалт чип үйлдвэрлэдэг төдийгүй энэ салбарт хүчтэй тоглогч болохоор зэхэж байна. Сэм Алтман ч мөн АНУ дахь Stargate data centre төслийн экосистемийг бий болгоход нь Солонгосын компаниуд онцгой үр нөлөөтэй гэж онцолжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гар утас биднийг “ЧАГНАДАГ” юм биш биз?

Гар утас биднийг “ЧАГНАДАГ” юм биш биз?

Тэр ч бүү хэл Их Британийн Засгийн газрын харилцаа холбооны төв ухаалаг утсанд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрдэг гэдгээ аль 2015 онд хүлээн зөвшөөрсөн билээ. Нэн ялангуяа Siri зэрэг ухаалаг хариулагчтай гар утас бидний гаргасан авиа бүрийг сонсдог гээд бод доо. Siri-гээр дамжсан яриа, мэдээлэлд гуравдагч этгээд бүхий тагнуулч нар аль хэдийн нэвтэрч орсон хэмээн Америкийн экс тагнуулч Эдвард Сноуден баталсан.