UBLife Logo
Спорт

Улсын арслан Ц.Бямба-Отгон Баянзүрх хайрханы хишиг барилдаанд түрүүллээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон Баянзүрх хайрханы хишиг барилдаанд түрүүллээ

Ням гарагт Бөхийн өргөөнөө явагдсан Баянзүрх хайрханы хишиг барилдаанд аймгийн нэмэх начинаас дээш цолтой чансаа өндөр 128 бөх зодоглов.

Энэ наадамд зүүний магнайлж зодоглосон Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон долоо давж түрүүллээ.

Ц.Бямба-Отгон улсын арслан цолыг албан ёсоор авснаасаа хойших анхны түрүүгээ гардсан нь энэ. Тэрбээр заалны барилдаанд таван өөр цолтойгоор зодоглож, долоо дахь түрүүгээ дархлав.

Харин өмнөх өдрийнх нь барилдааны Их шөвөгт үлдсэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий том, жижиг наадмуудад 18 дахиа үзүүрлэлээ.

Тэрбээр 11 жилийн өмнө аймгийн харцага цолтойгоор заалны барилдаанд анхлан түрүүлж байлаа. Харин төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд 29 наадмын түрүү бөхөөр тодроод байгаа юм.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын харцага Б.Цэдэнсодном, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа.

Харин шөвгийн наймд улсын начин Б.Даваа-Очир, Э.Батмагнай, аймгийн арслан Я.Бумбаяр, Н.Намнансүрэн нар үлдэв.

“Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Намнансүрэнд гардуулсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.