HUAWEI брэндийн албан ёсны борлуулагч Сайн Электрониксын бүх салбараар HUAWEI MATE X6 утасны Huawei Watch GT 5 ухаалаг цагны бэлэгтэй худалдаа эхэллээ.
Хятад улсын зах зээлд 2024 оны 12 сард HUAWEI брэнд технологийн салбарт дахин нэг тэсрэлт хийх инновацилаг бүтээлүүдээ танилцуулсан нь HUAWEI MATE X6 нугалардаг утас байлаа.
HUAWEI MATE X6 ухаалаг утас нь нугалардаг дэлгэц, хүчирхэг батарей, салбартаа анхны Ультра Хрома камерын технологийг өөртөө цогцлоосноороо гар утас үйлдвэрлэгч компаниудын дунд шинэ стандарт тогтоогоод байна.
HUAWEI MATE X6 утасны онцлох үзүүлэлтүүд:
Супер нимгэн, бат бөх HUAWEI MATE X6
Нугалардаг утас хэрэглэгчдийн хамгийн том тулгамддаг асуудал болох дэлгэц хагарах, нугас эвдрэх асуудлыг HUAWEI бүрэн шийдвэрлэн HUAWEI MATE X6 загвартаа цогцлоожээ. Маш нимгэн боловч бат бөх загвар бөгөөд нугалсан байх үеийн нимгэн нь ердөө 9.8мм, дэлгэсэн үед 6мм нимгэн бөгөөд энэ нь ижил төрлийн утаснуудтай харьцуулахад хамаагүй нимгэнийг харуулж байна. Энгийн утасны дэлгэцээс 25 дахин бат бөх хоёрдугаар үеийн Кунлун шилэн дэлгэц, нисэх онгоц хийхэд ашигладаг сайн чанарын ган нугас нь технологи сонирхогчдын анхаарлын төвд оруулсан төдийгүй Хятад улсын гар утасны зах зээлд борлуулалтаараа тэргүүлэхэд хүчтэй нөлөөлжээ.
Анхны ультра Хрома камертай ухаалаг утас
Ультра Хрома камерын систем нь гэрэл зурагчдын дунд хамгийн үнэ цэнтэй камерын технологи бөгөөд гэрэл зургийн ширхэг бүрийг гайхамшигтай өнгөний ялгарлаар тодруулан нүдээр харж буй мэт төгс өнгө дүрсний хослолыг бий болгодог. Энэхүү камерын тусламжтай илүү тод, нягтаршилтай, байгалийн өнгийг бодит мэт дүрслэн буулгах боломжтой юм. Гар утас үйлдвэрлэлийн салбарт анх удаагаа мэргэжлийн гэрэл зургийн аппаратын технологийг гар утсанд суурилуулснаараа HUAWEI MATE X6 нь технологийн салбарт тэсрэлт хийсэн билээ. Дэлгэцийн үзүүлэлт нягтрал нь HD+, 4K дамжуулалттай бөгөөд зураг, видео, контент, тоглоом гэх мэт өдөр тутмын хэрэглээнд танд тав тухыг мэдрүүлнэ.
Шинэ үеийн OLED дэлгэц
Үндсэн дэлгэц: 2440 × 2240 Pixels
Хавтасны дэлгэц: 2440 × 1080 Pixels
Дэвшилтэт AI дэлгэцийн шийдлүүд
НUAWEI MATE X6 нь гар утасны АI технологийг дахин нэг шат ахиулан сайжруулж чадсан бөгөөд гарын хөдөлгөөнөөр удирдах горим нь маш сайн мэдрэхээс гадна дэлгэц шилжих хурд нь өрсөлдөх бүтээгдэхүүнүүдтэй харьцуулагдахааргүй хурдтай.
Нэг дэлгэцээр 3 хүртэлх аппликэйшн дээр зэрэг ажиллан олон ажлыг зэрэг амжуулан алтан цагаа хэмнэх боломжийг хэрэглэгчдэдээ олгож байна. Та Youtube бичлэг үзэнгээ найзтайгаа чатлах, шаардлагатай мэдээллээ google- с хайлт хийх бол заавал дэлгэц шилжих шаардлагагүй нэг дэлгэц дээрээ бүгдийг зэрэг зэрэгцүүлэн харах боломжтой.
Нимгэн бас хүчирхэг батарей
Нугалардаг утас хэрэглэгчдийн дунд тулгамддаг асуудал бол цэнэг барилт байдаг. Нимгэн мөртлөө хүчирхэг батарей нь 5110 мАh хүчин чадалтай. 66W HUAWEI супер цэнэглэгчийн тусламжтайгаар цэнэг барилт, цэнэглэх хурдыг нэмэгдүүлж өгснөөрөө танд тасралтгүй тав тухтай хэрэглээг санал болгож байна.
Та шинэ үеийн шилдэг технологиудыг цогцлоосон HUAWEI Mate X6 утсыг албан ёсны эрхтэй, бэлэгтэй мөн урьдчилгаагүй лизингээр худалдан авах боломжтой.
Хаана: Shangri-La Mall, 3-р давхар, Huawei Store
Холбогдох: 7010-3366
Эх сурвалж: Сайн Электроникс