UBLife Logo
Newsfeed

“Single’s Inferno” шоуны дараа дүр төрхөө бүрэн өөрчилсөн 4 оролцогч

Б.Энхжин
Б.Энхжин
“Single’s Inferno” шоуны дараа дүр төрхөө бүрэн өөрчилсөн 4 оролцогч

Netflix-ийн алдарт реалити шоу Single’s Inferno үзэгчдэд оролцогчдын хайр дурлал, харилцаанаас гадна тэдний загвар, дүр төрхийн өөрчлөлтийг ч сонирхолтой байдлаар харуулдаг. Зарим оролцогчид шоу дууссаны дараа гайхалтай хувиралт хийж, шинэ стильтэйгээр эрс өөрчлөгдөн шүтэн бишрэгчдийнхээ өмнө гарч ирсэн билээ. Ингээд шоуны дараа дүр төрхөө эрс өөрчилсөн 4 оролцогчтой танилцъя!

1. Шин Сыл Ги

Тус шоуны 2-р улирлын гол дүр байсан Сыл Ги нэвтрүүлэг дууссаны дараа сэтгэлзүйн триллер төрлийн Pyramid Game цувралд тоглон жүжигчний гараагаа эхлүүлсэн. Тэрээр ангийн дарга Со До А-гийн дүрийг бүтээхийн тулд үсээ богиносгож, шил зүүсэн нь түүний шинэ дүр төрхийг бүрдүүлжээ.

2. У Жин Тэк

Саяхан Жин Тэк гайхалтай өөрчлөлт хийж, танигдахын аргагүй болсон нь шүтэн бишрэгчдийг нь алмайруулжээ. Зарим фенүүд нь бүр энэ хүн үнэхээр Жин Тэк мөн үү гэж эргэлзэж байсан гэнэ.

3. Пак Сэжон

2-р улирлын оролцогч Сэ Жон бор арьс, онцгой төрхөөрөө гэдгээрээ интернэтэд алдартай болсон. Шоу дууссаны дараа тэрээр YG Entertainment-ийн охин компани KPlus-тай хамтран загварын карьераа үргэлжлүүлжээ.

4. Ан Мин Ён

3-р улирлын оролцогч Мин Ён Single’s Inferno 3 цацагдаж байх үед зургаа хэт янзалдаг гэсэн маргааны төвд орсон. Түүнийг Instagram-д нийтэлдэг зургаа хэт их засварлаж, бодит төрхөөсөө эрс ялгаатай болгосон хэмээн шүүмжилж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.