65 жилийн өмнө буюу 1960 оны хоёрдугаар сарын 8-нд Лос-Анжелес хотын Холливудын өргөн чөлөөнд Алдрын гудамж анх байгуулагдаж байлаа. Алдрын гудамж гэдэг нь оддын нэртэй таван хошуу тэмдэг үргэлжилсэн гудамж. Одоо энэ гудамж 15 хороолол үргэлжилсэн, 2800 алдартны таван хошууг багтаасан, урт гудамж болжээ. Хачирхалтай нь энэ Брэд Питт, Бен Аффлек, Бейонсе, Леонардо Ди Каприо, Аль Пачино, Анжелина Жоли нарын алдартны нэр байдаггүй. Яагаад тэд энэ хүндэтгэлийг хүлээгээгүй нь тодорхойгүй. Харин бид өөрсдийн сайн дураар Алдрын гудамжнаас татгалзсан алдартнуудыг танилцуулья.
Жулия Робертс
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-15b69222-5940-489b-9e91-fb5c66399dbd.jpg)
Жулияд Алдрын гудамжинд залрах саналыг анх 1995 онд тавьжээ. Гэвч залуу жүжигчин зөвшөөрсөнгүй. Учир нь түүний нэртэй таван хошуун дээгүүр хүмүүс гишгэлэн явах нь таалагдаагүй ажээ. 2019 онд дахин санал тавьсан ч Жулия сонирхоогүй байна.
Дэнзел Вашингтон
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-e5daa911-3f73-4979-b44a-6b05de3bb1ad.jpg)
2002 оны Оскарын шагналт Вашингтонд олон жилийн өмнө Алдрын гудамжинд залрах урилга илгээсэн ч тэр бүртгэл, дуудлагад нь очоогүй байна.
Мадонна
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-4a13ab03-2be7-41df-922e-9956b7edcbff.jpg)
1990-өөд онд Поп Хатан хаан байхад нь ярьсан ч тоогоогүй гэдэг.
Жорж Клуни
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-3f8053a5-6fda-482a-9b06-3539f003e242.jpg)
Уг нь Клуни саналыг хүлээн аваад бэлтгэж байсан ч зохион байгуулагчид нээлтийн ёслолынхоо цаг хугацааг андуураад уурыг нь хүргэжээ.
Уитни Хьюстон
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-1c89b642-97ca-420e-8074-d94af7ba8634.jpg)
1995 онд урилга хүлээн авсан ч бие төлөөлөгч нь ярицлалгүй, шууд цуцалсан. Уитни мөн л нэрэн дээгүүр нь хүн гишгээд явахад дургүйцжээ.
Клинт Иствуд
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-4e4cded5-6bf9-4860-bd95-765d59274771.jpg)
Алдарт жүжигчин, найруулагч түүнийг хэд хэдэн удаа урьсан ч Клинт огт сонирхоогүй. Гэхдээ түүнд гудамжинд зай нөөцөлсөн байгаа гэдгээ зохион байгуулагчид илэрхийлсэн.
Принс
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-3179000a-7a6b-456d-8843-e1b50b655bc7.jpg)
Хоёр удаа санал аваад “Би бэлэн биш байна” гэж татгалзсан ч 2024 онд нас барснаас нь найман жилийн дараа Алдрын гудамжинд залжээ.
Брюс Спрингстин
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-b0015461-63d6-4d97-9236-1c7cfa91b29e.jpg)
Брюс саналаас татгалзаагүй ч нээлтийн ёслол дээр нь зүгээр очоогүй. Үүний дараа зохион байгуулагчид тухайн одоос албан ёсны зөвшөөрөл, ёслол дээр заавал ирнэ гэсэн баталгаа авч байж, таван хошуу өгдөг “Спрингстиний дүрэм” гэгчийг гаргажээ.
Жон Дэнвер
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-8d28d33f-ffd5-457b-a13f-cd6f12d4c057.jpg)
Алдарт кантри дуучин Дэнвер 1982 онд одтой болох тун дөхсөн. Төлөөлөгч нь бүр 3000 ам.доллар төлчихсөн байлаа. Гэхдээ дуучин өөрөө, түүний агент ч нээлтийн ёслолын цагийг товлолгүй тэр чигээрээ алга болжээ. 2014 онд таван хошууг нөхөн олгоход охин нь ёслол дээр ирсэн байна.
Мухаммед Али
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-8d4cdd92-515b-4e8c-8857-57234db189e4.jpg)
Али Алдрын гудамжнаас татгалзаагүй ч Исламын шашинтан хүний хувьд нэрийг нь зам дээр сийлж, дээгүүр нь хүмүүс явахад дургүйцсэн. Тиймээс түүний таван хошууг Dolby кино театрын хананд байрлуулсан.
Сонирхолтой баримт:
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-57a8eaab-add5-4990-aaad-bafcfa280ea5.jpg)
Алдрын гудамжинд таван хошуутай болох нь амар зүйл биш. Юуны өмнө тухайн одын нэрийг гуравдагч тал дэвшүүлэх ёстой. Гэр бүлийн гишүүд, анд найзууд, шүтэн бишрэгч нь ч байж болно. Дараа нь нэр дэвшигч ёслол дээр өөрийн биеэр байлцана гэдгээ баталж, гарын үсэг зурна. Ингээд Холливудын Худалдааны танхим зөвшөөрөл өгөх эсэхээ шийддэг байна. Дараа нь од өөрөө, эсвэл түүний нэрийг дэвшүүлсэн хүн 40 мянган ам.доллар төлнө. Тэгээд таван жилийн дотор таван хошуугаа нээх цаг хугацаагаа тохиролцох, хэлэлцэх хугацаа өгнө. Хэрэв энэ хугацаа дотор амжихгүй бол бүх зүйлээ бүртгэлээс дахин эхлэх болдог.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-5560a292-cc39-4486-a9f6-df1c3c23861a.jpg)