Netflix-ийн супер хит цуврал “Squid Game” эхний хоёр улиралдаа зарлагаа хэд дахин нугалсан орлого олоод байгаа билээ. Гуравдугаар улирлыг нь тэсэн ядан хүлээж байгаа үзэгч маш олон байгаа юм.
Саяхан Өмнөд Солонгосын мэдээллийн “Namu Wiki” платформоос шинэ мэдээлэл өглөө. Гуравдугаар улирал зургаадугаар сарын 27-нд дэлгэцэнд гарна. Нийт зургаан бүлэгтэй гэсэн нь харин зарим үзэгчийг гонсойлгожээ. “Зургаахан бүлэг гараад дуусах гэж үү”, “Энэ их үйл явдал багтана гэж үү” гэсэн сэтгэгдэл хөвөрч байна. Гуравдугаар улирлын төсөв 100 тэрбум солонгос вон буюу 69.9 сая ам.доллар гэж заажээ.