UBLife Logo
Кино

Романтик хайрын түүх Барби Сюг Японд чандарлалаа

Романтик хайрын түүх Барби Сюг Японд чандарлалаа

Монголчуудад Санзай нэрээр алдаршсан Тайвань улсын жүжигчин, дуучин Барби Сю 48 насандаа таалал төгссөн талаар бид мэдээлсэн. Барби нэгдүгээр сарын 29-нд гэр бүлийн хамт Японд аялахаар явсан. Тэр үед л түүний ханиад маш хүндрээд байжээ. Ойр дотнын хүн нь “Өнгөрсөн сард нэг арга хэмжээнд ороод Сю ханиад туссан байсан. Гэхдээ тэр гэр бүлийн аяллаа цуцлахыг хүсээгүй тул Цагаан сараар Япон явсан юм” гэж ярьжээ. Японд ирээд ч ханиалгах нь намдахгүй байсан бөгөөд хоёрдугаар сарын 1-нд түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэж, 2-нд нь өглөөний 07:00 цагт амьсгал хураасан байна. Гэр бүлийнхэн нь цогцсыг хувийн онгоцоор Тайваньд хүргэх гэснээ Японд чандарлаж, чандрыг эх нутагт нь аваачихаар болжээ.

Өчигдөр Токиод гэрбүлийнхэн нь түүнтэй салах ёслол гүйцэтгэж, чандарласан байна. Талийгаачийн анд найз жүжигчин Жиа Юн Жэ энэ талаар “Би одоо ч уйлсаар байна. Сю унтаж байгаа юм шиг тайван амгалан, үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Dj Koo эхнэрээ сүүлийн удаа үнсээд “Би чамд хайртай” гэж хэлснээ маш чангаар хашгаран уйлахад зүрх дэлбэрэх мэт болсон. Сю чи саяхан л надад “Танайд очно доо” гэж хэлж байсан биз дээ. Чи яагаад эргэж ирэхгүй сахиусан тэнгэр болчихов оо” гэж бичсэн байлаа.

Барби Сю, Dj Koo хоёрын хайрын түүх тун романтик. Тэд 1998 онд жил гаруй үерхсэн ч ажлын шалтгаанаар салж байжээ. 20 жилийн дараа тэд дахин учирсан юм. Энэ хооронд Барби 2011 онд Хятадын бизнесмэн Ван Сяофэйтэй гэрлээд 2021 онд салсан байна. Салсан мэдээг сонссон Dj Koo Сютэй холбоо барьж, хайр дурлал нь дахин ассан гэдэг. 2022 онд тэд гэрлэлээ. Саяхан болтол тэд фэнүүдээ гэр бүлийн аз жаргал бялхсан гэрэл зургуудаараа баярлуулж байлаа.

Гэтэл гуравхан жилийн дараа дахин саллаа. Энэ удаад үүрд саллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
39
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Salj niilsen ymar sonin amidral ve ym mani badma hum\47.129.172.44
ЗОЧИН\54.179.146.6
Үнэхээр харамсалтай юм. Тайван нойрс до. Ум ма ни бад мэ хум
Gantuya\47.129.14.18
Mash haramsaltai yma hvnii iim saihan hair hezeech udaan bdgvi ym bn da huurhii.amar amglangaa hurdan olooroi.
Gantuya\47.129.14.18
Mash haramsaltai yma hvnii iim saihan hair hezeech udaan bdgvi ym bn da huurhii.amar amglangaa hurdan olooroi.
Gantuya\18.142.245.231
Mash haramsaltai yma hvnii iim saihan hair hezeech udaan bdgvi ym bn da huurhii.amar amglangaa hurdan olooroi.
ЗОЧИН\47.129.204.196
Mash haramsaltai yma hvnii iim saihan hair hezeech udaan bdgvi ym bn da huurhii.amar amglangaa hurdan olooroi.
ЗОЧИН\13.214.219.167
ЗОЧИН\18.141.211.17
😭😭😭😭🙏🙏🙏
ЗОЧИН\18.141.163.136
ЗОЧИН\18.141.163.136
зочин\47.129.160.198
😘😘😥😥😥💚💗
зочин\13.214.140.22
😘😘😥😥😥💚💗