UBLife Logo
Дэлхий

Дональд Трамп, Владимир Путин хоёр юу ярив?

Дональд Трамп, Владимир Путин хоёр юу ярив?

Ням гарагийн шөнө Америкийн New York Post сонины тусгай сурвалжлагч Ерөнхийлөгч Трампын онгоцноос түүнийг “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Украины дайныг төгсгөх талаар утсаар ярилцсан” гэж мэдээлснийг дэлхийн бараг бүх хэвлэл дамжууллаа. Хэдийгээр Кремль энэ мэдээллийг албан ёсоор батлах, эсвэл үгүйсгээгүй ч  New York Post сонины мэдээллийг хамтдаа сонирхоцгооё.

Трамп, Путин хоёр утсаар ярьсан гэдэг мэдээлэл нийтлэлийн гарчиг, эхний хэсэгт л бий. “Трамп Оросын Ерөнхийлөгчтэй утсаар ярьснаа хэлээд Путин “Хүмүүс Украинд, дайнд амь насаа алдаж байгааг зогсоох хүсэлтэй” гэсэн” гэдэг өгүүлбэр. Трамп яг юу хэлсэн, хэзээ ярьсан талаар тодорхой зүйл үгүй. Хэдэн удаа ярьсан талаар нь лавлахад ч Трамп “Би чимээгүй байсан нь дээр” гэж хариулж байх ажээ.  

“New York Post” бол Трампыг дэмждэг, консерватив сонин. Тус сонины сэтгүүлчийн мэдэгдсэнээр Трамп онгоц дотроо “Би энэ хараал идсэн дайныг хурдан зогсоомоор байна. Өдөр болгон залуу сайхан хүүхдүүд амиа алдаж байна. Энэ уулазлтуудыг хийе. Тэд уулзахыг хүсэж байна” гэж хэлсэн байна.

Харин маргааш өглөө нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков хоёр Ерөнхийлөгч утсаар ярьсан талаар ямар ч мэдээлэл байхгүй. Өөрөөр хэлбэл баталж ч, үгүйсгэж ч чадахгүй” гэж хэлсэн.

Ямар ч гэсэн зарим эх сурвалжаас үзэхэд энэ долоо хоногт АНУ-ын БХЯ-ны сайд, дэд Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нар Европт очиж, дайныг зогсоох гэрээ хэлэлцээрийг эхлүүлэхээр болсон байна.

Харин Дональд Трамп, Владимир Путин хоёр утсаар ярьсан эсэх нь бүрхэг хэвээр үлдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.