АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн ханхүү Харри болон түүний гэргий Меган Маркл нарын хооронд үүсээд байгаа зөрчил улам хурцадлаа.
“New York Post” сонинд ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачлал, хууль бус орогнолын эсрэг өөрийнх нь боловсруулсан хууль Их Британийн ханхүү, Сассексийн гүн Харрид үйлчлэх эсэх талаар ярьсан байна. Сэтгүүлч түүнээс “Ханхүү Харри намтар номдоо хар тамхи хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрсөн нь түүний АНУ-д оршин суугаа байдал, визэнд нөлөөлөх үү? Магадгүй түүнийг АНУ-аас албадан гаргах уу” гэж асуусан байна. Трамп “Би түүнийг хөөмөөргүй байна. Харриг тайван орхино. Тэр угаасаа аймшигтай авгайтайгаа зовж яваа хүн, зайлуул. Түүний эхнэр үнэхээр аймаар” гэж хариулжээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-b4246105-cfc7-4a6c-9820-50cc7660fae7.webp)
Тэдний зөрчил 2016 онд эхэлсэн. Маркл Меган олон нийтийн сүлжээгээр Трампыг “Эмэгтэй хүнийг үзэн ядагч”, “Нийгмийг хаглалан бутаргагч” гэж нэрлэсэн билээ. Хариуд нь Трамп түүнийг бүдүүлэг эмэгтэй гэж нэрлэн, олон удаа дургүй гэдгээ илэрхийлж байсан.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-088da289-bb5c-496e-bd3b-94c8af4914f6.jpg)
Саяхан АНУ-ын “The Heritage Foundation” судалгааны төвөөс ханхүү Харриг ямар эрхээр АНУ-ын виза авч байгааг шалгахыг шаардсан. Учир нь хар тамхи хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрсөн этгээдийн визийг цуцлах ёстой гэж үзэж байгаа юм.