Хоёрдугаар сарын 14-16-ны өдрүүдээр явагдах Бакугийн Их дуулга тэмцээнд зодоглохоор 38 улсын 275 жүдоч мэдүүлгээ ирүүлээд байна. Японы шигшээ баг үндсэн бүрэлдэхүүнээ энэ тэмцээнд сойхоор зэхэж байгаа юм.
Энэхүү тэмцээнд Монголын таван бөх хүч сорих юм.
Эрэгтэйчүүдийн:
60 кг-ын жинд залуучуудын АШТ-ий хошой хүрэл медальт Н.Мэндсайхан (21 настай), Монгол Улсын АШТ-ий мөнгөн медальт М.Тэргэлсар нар
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-52312b79-b770-4e27-993a-29a25d18f36e.jpg)
66 кг-д залуучуудын Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальт Б.Нямрэнчин (21 настай), А.Азбаатар (20 настай) нар
Эмэгтэйчүүдийн:
52 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Уранзаяа (20 настай) нар барилдахаар зэхэж байна.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-7b4c6561-6533-462a-adeb-3ca3c10dca2d.jpg)