UBLife Logo
Сэтгэл судлал

Цалинтай чөлөө аваад сэтгэл зүйдээ анхаарч болох уу?

Цалинтай чөлөө аваад сэтгэл зүйдээ анхаарч болох уу?

Ажилдаа явах гэхээр л залхуу хүрч, ажил дээрээ очихоор л уурсаж бухимдаад, унтаж амарсан ч хөнжлөөсөө цухуймгүй үе хэн бүхэнд их, бага хугацаанд тохиох нь бий. Үүнийг сэтгэл судлалын шинжлэх ухаанд “burnout” буюу ажлаас халшрах хам шинж гэж тодорхойлдог. Энгийнээр бол ажлын байран дээр зохицуулж чадаагүй, удаан хугацааны турш хуримтлагдсан архаг стрессийг ийн нэрийддэг байна. Тэгвэл та энэхүү архаг стрессийг цалинтай даван туулах, эсхүл урьдчилан сэргийлэх боломжтой гэвэл яах вэ?

Судалгаанаас харахад, зургаан ажилтан тутмын тавд нь энэ хам шинж ямар нэгэн байдлаар илэрдэг гэх үр дүн гарсан байна. Тэгэхээр та эсхүл таны эргэн тойронд байгаа хэн нэгэнд энэхүү хам шинж илэрч, өөрсдөө ч мэдэлгүй даван туулсан байх боломжтой юм. Хэрэв даван туулж чадаагүй тохиолдолд тухайн ажилтны эцсийн зогсоол ажлаас гарах шийдвэр байдаг аж.

Гэхдээ судлаачдын үзэж буйгаар хүн бүрийн цаг хугацаа, нөлөөлөл нь өөр боловчиг дунджаар зургаан сарын хугацаанд 5-6 үе шатыг дамжсаны эцэст тухайн хүн ажлаас гарах шийдвэрийг гаргадаг байна. Иймээс ААН, байгууллагууд хүний нөөц, зардал, сонгон шалгаруулалтад зарцуулах цаг хугацаа зэрэг хохирол болоод ажилтны сайн сайхан байдлыг дэмжих, урьдчилан сэргийлэх үүднээс “Burnout day”-г санаачлан ажиллаж байна. Жишээлбэл, бидний эчнээ танил болсон LinkedIn, Google, Nike, Bumble томоохон компаниуд COVID-19 цар тахлын дараагаас стресс, ажлын ачааллыг нь бууруулж, амраах боломж олгох зорилготойгоор "Wellness Day", "Burnout Day", “Burnout Break", "RestUp" зэрэг арга хэмжээг аваад байна.

Харин манай улсад Оптимал Эн Макс ХХК энэхүү жишгийн дагуу ажилтныхаа сайн сайхан байдалд анхаарч, 2023 оноос “Burnout day”-г хэрэгжүүлж, нийтдээ 316 хоног буюу 2528 цагийн цалинтай чөлөөг олгон ажилласан байна.

Тэгвэл “Burnout”-ын хувь хүн, компанид нөлөөлөх уршиг нь юу болоод компаниуд анхаарлын төвдөө авав, нарийвчилж авч үзье.

“Burnout”-ын хувь хүнд нөлөөлөх уршиг:

-Нойргүйднэ

-Зохицуулж чадаагүй, хийж дуусаагүй ажлаа зүүдэлнэ

-Ходоод гэдэс хямрах, хоолны дуршил нэмэгдэх эсвэл буурна

-Арьс хуурайшна

-Толгой, хүзүүгээр маш их өвдөх, биеийн булчингийн аль нэг хэсэг чангарна

“Burnout”-ын компанид нөлөөлөх уршиг:

-Ажилтан ажлаас хойш суух, зайлсхийх явдал ихэссэнээр бүтээмж буурна

-Хүний нөөцийн эрэлт ихэснэ

-Уур амьсгал сөрөгжих

-Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар муудна

-Байгууллагын имижид ч сөргөөр нөлөөлөх уршигтай аж.

Нэг талаар “Burnout day”-ээр компани тухайн ажилтны сайн сайхан байдалд анхаарч байгаа боловчиг ажилтан уг өдрийг өөрийнхөө сайн сайхан байдал, сэтгэл зүйд бүрэн дүүрэн, зүй зохистой өнгөрүүлж, анхааран урьдчилан сэргийлэх учиртай. Иймд бид сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүдээс уг өдрийг хэрхэн өнгөрөөж, сэтгэл зүйгээ хамгаалах талаар тодрууллаа.

Оптимал Эн Макс ХХК-ийн Сэтгэл зүйн үйлчилгээний газрын захирал Г.Ундрахжаргал:

-”Burnout day” гэж ямар учиртай өдөр болохыг тайлбарлая. Сүүлийн жилүүдэд байгууллагууд ажлын байран дээр сэтгэл зүйн асуудалд өртөөд байгаа ажилтандаа нэг өдрийн цалинтай чөлөө өгч эхлээд байна. Цалинтай чөлөө олгосон тэр өдрөө “Burnout day” гэж нэрлээд байгаа юм. Ажилтнаа дэмжиж буйн илрэл гэж хэлж болно. Мэдээж, асуудлыг нэг өдрийн дотор шийдэж чадахгүй. Тэгэхээр байгууллагын зүгээс долоо хоног бүр ийм өдөр гаргаж өгч байгаа. Ажилтанд олгосон чөлөөний хугацаанд тухайн хүн маш сайн амрах л ёстой. Албаны мэйл, утасны дугаарыг шалгалгүй унтрааж, өөрийгөө нэг өдөр ажлаасаа бүрэн тусгаарла. Бие махбодын, оюун ухааны, сэтгэл санааны зэрэг амралтын олон хэлбэр бий. Миний хувьд тухайн өдрийн хором, мөч бүрийг өөртөө зориулан, дуртай зүйлээ хийхийг хичээдэг. Хүн бүрийн сонирхол өөр. Ном унших, дуртай хоолоо хийх, найзуудтайгаа уулзах ч гэдэг юм уу. Эсвэл дасгал хөдөлгөөн хийж болно. Хамгийн гол нь ойр дотнын хүмүүстэйгээ ярилцахыг хичээгээрэй.

Бид ажил дээрээ 24 цагийн 1/3-ийг өнгөрөөдөг. Тэр хооронд эерэг мэдрэмж ч төрнө, сөрөг мэдрэмж ч төрнө. Олон төрлийн мэдрэмж холилдож байдаг. Мэдрэмжээ суллаж гаргахын тулд хүмүүстэй ярилцах хэрэгтэй. Тийм байдлаар зөвхөн өөртөө цаг зарцуулахыг зөвлөе. Гэхдээ ганц удаагийн үйл явдал болгоод өнгөрөх биш, дадал зуршил болгох нь чухал шүү.

Иймээс иргэд олон нийт, ААН, байгууллагуудыг нийгмийн нэг хэсэг, байгууллагынхаа эд,эс болсон өөрийгөө, ажилтаа ажлаас халшрах хам шинжээс хамгаалж, болзошгүй хор уршиг, хохирлоос урьдчилан сэргийлнэ үү.

Our innovation-Your well-being

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.