UBLife Logo
Спорт

ДАШТ-ий гурван түрүүтэй, олимпын аварга Люси Декоссе Францын эмэгтэй жүдочдыг дасгалжуулна

ДАШТ-ий гурван түрүүтэй, олимпын аварга Люси Декоссе Францын эмэгтэй жүдочдыг дасгалжуулна

Олимпын шинэ мөчлөг эхлэхэд шигшээ багуудын дотоод бүтэц, зохион байгуулалтад томоохон өөрчлөлт шинэчлэл өрнөдөг нь спортын салбар дахь нийтлэг үзэгдэл билээ.

Тэгвэл энэ зарчмын дагуу Францын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 43 настай Люси Декоссе томилогдлоо. Тэрбээр 2005, 2010, 2011 оны ДАШТ-д түрүүлж байсан төдийгүй олимпын наадмаас 2008 онд мөнгө, 2012 онд алтан медаль атгаж байсан домогт тамирчин билээ.

Декоссе 2013 онд тамирчны замналаа өндөрлүүлсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.