UBLife Logo
Спорт

Г.НАРАНЦЭЦЭГ Азийн наадмын хүрэл медальтан боллоо

Г.НАРАНЦЭЦЭГ Азийн наадмын хүрэл медальтан боллоо

“Айчи – Нагояа” Азийн наадмын жүдо бөхийн барилдаан эхэллээ. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хөнгөн 4 жингийн барилдаанууд явагдаж, аваргуудаа тодруулах юм.

Эмэгтэй 48кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг эхлээд Тажикистаны Алия Муминоваг 46 секундэд иппон буулгаад хагас шигшээд өнгөрсөн оны Улаанбаатар, Парисын Их дуулгын аварга Японы Мицуки Кондод ялагдсан.

Дараа нь хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Асмита Дейтэй барилдан вазари үнэлгээгээр ялж, Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо. Энэ нь манай багийн 3 дахь хүрэл медаль болж байгаа юм.

ФОТО: Ч.Ганбат

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...