UBLife Logo
Спорт

“АЙЧИ НАГОЯА-2026”: Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ

“АЙЧИ НАГОЯА-2026”: Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ

Энэ жилийн Азийн наадмын Монголын багийн хоёр дахь медалийг боксчид авчирлаа. Боксын эрэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд тулалдсан “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ.

Тэрээр шигшээ наймд Бангладеш улсын тамирчин Ахмед Уцобыг, хагас шигшээд Тайландын Бохунтод Канпи-г ялж, хүрэл медалийн болзол хангасан. Өнөөдөр Японы тамирчин Рүй Ямагүчитэй өрсөлдөж, ялсан тохиололд мөнгөн медаль энгэртээ зүүх байсан ч шүүгчдийн саналаар ялагдлаа.

Одоогийн байдлаар Монголын баг Азийн наадмаас дугуй, боксын төрөлд хоёр хүрэл медаль аваад байна.

Фото: Э.Ганзориг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...