UBLife Logo
Дэлхий

Өнөөдөр Сөүлд Валентины өдрийн сохор болзоотой

Өнөөдөр Сөүлд Валентины өдрийн сохор болзоотой

БНСУ-ын нийслэл Сөүл хотын захиргаанаас өнөөдөр буюу Гэгээн Валентины өдрөөр “сохор болзоо”-ны шоу зохион байгуулах гэж байна. Олон нийтийн болзоо гэж нэрлэж байгаа бөгөөд нийт 2356 хүн бүртгүүлжээ.

Хотын захиргаанаас тэдний өргөдлийг наягтлан үзэж, оршин суугаа хаяг, гэр бүлгүй эсэх, гэмт хэрэгт холбогдож байсан зэргийг шалгасан. Нийт 974 эрэгтэй, 1382 эмэгтэй бүртгүүлэгчээс зөвхөн Сөүлд амьдардаг, тодорхой хэмжээний орлоготой 50 эрэгтэй, 50 эмэгтэйг тодруулсан байгаа.   

Ингээд тэд өнөөдөр “Hanwha General Insurance” офист “Романтик, урлагийн шөнө” хэмээх сохор болзоонд оролцоно. Урлагийн ертөнцөөр аялж, хамтдаа зоог барин, ганцаарчилсан яриа, болзсоныхоо дараа өөрт хамгийн их таалагдсан гурван хүнийг нэрлэх ёстой.

Ингээд маргааш Баасан гарагт Сөүл хотын захиргаанаас ялагчид буюу таарсан хосуудын нэрсийг зарлах гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.