Apple компани лхагва гарагт Apple TV аппликейшнээ, Apple TV+ стриминг үйлчилгээ болон MLS Season Pass багтсан хувилбарыг Android төхөөрөмжүүдэд нэвтрүүлж байгаагаа зарлалаа. Өмнө нь зөвхөн Google TV-д зориулсан хувилбарыг санал болгодог байсан бол шинээр нэвтэрч буй аппликейшн нь илүү өргөн хүрээний, андройд үйлдлийн системтэй ихэнх төхөөрөмжүүдийг дэмжих юм.
Мөн Google-ийн хэрэглэгчид Google Play-ээр дамжуулж Apple TV+ үйлчилгээнд бүртгүүлж, төлбөр төлөх боломжтой болно. Өмнө нь Google TV хэрэглэгчидийг заавал Apple-ийн бүртгэлтэй байхыг шаарддаг байсан бол одоо хэрэглэгчид шинээр ID үүсгэж, өөрийн андройд төхөөрөмжөөсөө шууд хэрэглэх нээлттэй болж байна. Үйлчилгээний үнэ сарын 9.99 доллар хэвээр байх нь. Apple энэхүү өргөтгөлөөр дамжуулан хэрэглэгчдийнхээ хүрээг тэлж, ялангуяа АНУ-аас гаднах зах зээлд илүү олон хэрэглэгчдэд хүргэхийг зорьж байгаа юм.
Apple TV-ийн алдартай шоу, цувралуудаас дурдвал:
“Severance”
“Slow Horses”
“The Morning Show”
“Presumed Innocent”
“Shrinking”
“Hijack”
“Loot”
“Palm Royale”
“Masters of the Air”
“Ted Lasso” зэрэг олон бүтээлийг нэрлэж болно.
Андройд хувилбар нь түгээмэл ашиглагддаг оффлайн таталт буюу интернетгүй үед үзэх боломж, дараа үзэх контентуудаа хадгалах, үзэж байсан контентоо үргэлжлүүлэх зэрэг боломжууд бий. Бас нэгэн онцлох зүйл нь ‘’Friday Night Baseball’’ спортын шууд дамжуулалтыг үзэх боломжтой юм.

Ийнхүү Apple TV үйлчилгээ Android хэрэглэгчдэд нээлттэй болсноор илүү олон хүн Apple TV-ийн шилдэг контентуудыг хялбархан үзэх боломжтой боллоо. Технологийн ертөнцийн ширүүхэн өрсөлдөөн дунд Apple-ийн энэхүү алхам олон хэрэглэгчдийг татах нь дамжиггүй.
Бэлтгэсэн: Б.Цагаандалай