UBLife Logo
Кино

Фото: Берлинале-2025 кино наадмын улаан хивсэн дээрх одод

Фото: Берлинале-2025 кино наадмын улаан хивсэн дээрх одод

Германы нийслэлд “Берлинале-2025” олон улсын кино наадам нээгдлээ. 75 дахь удаагаа явагдаж байгаа тус наадам дэлхийн том наадмуудын нэг юм.

Тильда Суинтон нээлтийн ёслол дээр ялгуусан замналынхаа шагналыг гардан авлаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнийг АНУ-ын найруулагч Тодд Хейнс тэргүүлж байна.

Тодд Хейнс

Наадмын үндсэн хэсэгт “Blue Moon” (Ричард Линклейтер), “Dreams” (Мишель Франко), “What Does That Nature Say to You” (Хон Сан Су), “Hot Milk” (Ребекка Ленкевич), “The Ice Tower” (Люсиль Адзиалилович), “Continental 25” (Раду Жуде) зэрэг бүтээл өрсөлдөж байна.

Наадмын захирал Триша Таттл, хөтлөгч Дезире Носбуш

Наадмыг Германы найруулагч Том Тыкверийн “The Light” кино нээсэн. Энэ кинонд нэгэн герман гэр бүл сири ажилчинтай болж байгаа тухай өгүүлдэг юм.

Том Тыквер

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн нэгэн бүтээл байгаа нь Оскарын шагналт найруулагч Бун Жун У-гийн “Микки 17”. Гол дүрд нь Роберт Паттинсон тогложээ.

Баримтат киноны төрөлд энэ жил Израил, Сири, Палестин, Украин, Иранд болж байгаа үйл явдлын талаарх бүтээл олон байна.

Фань Бинбин
Марен Эггерт
Модель Тони Гаррн
Руби О.Фи
Кен Дукен, Мариса Леони Бах
Ли ван Акен
Жессика Шварц
ХАМАС-т барьцаалагдсан израил залуугийн зургийг барьжээ.
Наталия Вернер
Флоренс Касумба
Хаалгач Марк-Андре тер Стеген
Каролине Хартиг
Гизем Эмре, Желла Хаасе
Мерет Беккер, Катарина Тальбах

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.