UBLife Logo
Дэлхий

Монголчууд орос ноёдыг хядаж байгаа зураг асуудал дагуулав

Монголчууд орос ноёдыг хядаж байгаа зураг асуудал дагуулав

ОХУ-ын Исламын шашинтнуудын төв байгууллага ард түмнийг хагалан бутаргасан хэрэгт орох шахжээ. Тус байгууллагын дэд тэргүүн Дамир Мухетдиновын офист ханан дээр нь монголчууд Оросын ван, гүнгүүдийн дээр гишгэлэн, найрлаж байгаа зураг өлгөөтэй байгааг цахим сүлжээнд санамсаргүй олж мэдсэн байна. Уран зураач Ильдар Акжигитов тун саяхан буюу 2023 онд зурсан Калка гол дээрх тулааны 800 жилийн ойд зориулсан бүтээл ажээ. Бамбай доор цус асгаруулан хэвтэх орос ноёдын дээр нэгэн монгол жанжин морьтойгоо зогсож байгааг дүрсэлсэн байна.

Энэ зураг оросуудын эсрэг бүтээл байна хэмээн олон нийтийн байгууллагууд шүүмжилж,  Дамир Мухетдиновыг зургаа авч хаяхыг шаарджээ. Тэд мөн ийм бүтээл хийх түүхэн үнэ цэн байсан эсэхэд эргэлзсэн байна. Харин Дамир татгалзжээ.

 

Исламын шашинтнуудын төв байгууллагын хэвлэлийн албанаас “Энэ зураг бидэнд ард түмэн эв нэгдэлгүй бол юунд хүрдгийг харуулсан бүтээл. Гашуун сургамж юм. Зураг дээр байгаа кипчакууд баярлаж, цэнгэхгүй байгааг та нар харж болно. Яагаад гэвэл Монголын цэргийн эсрэг орос-кипчакийн арми хамтдаа тулалдсан юм. Харамсалтай нь одоо орос ард түмнийг шашин шүтлэг, арьс өнгөөр нь ялгах бодлого явагдаж байна. Зургийг буулгах талаар бид ярилцаагүй” гэж мэдэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
82
2
11
0
3
1
4
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна