UBLife Logo
Хөгжим

40 нас хүрсэн “Тату” хамтлагийн Юлия Волкова хэрхэн өөрчлөгдөв?

40 нас хүрсэн “Тату” хамтлагийн Юлия Волкова хэрхэн өөрчлөгдөв?

Юлия Волкова 1985 оны хоёрдугаар сарын 20-нд Москвад төрсөн. Долоон настайгаасаа хөгжмийн сургуульд явж, 9 настайдаа алдарт “Непоседы” хамтлагт элсжээ. Дараа нь “Ералаш”-д тоглож, нэг мэдэхэд “Тату” хамтлагт дуулж байлаа.

Юлия өөрийгөө их “эрт охин” гэж нэг ярилцлагадаа дурдсан байдаг. “Анхны сэкс 13 настайд, t.A.T.u хамтлагт анхны алдар хүнд 15 настайдаа, анхны хүүхдээ 19 настайдаа төрүүлсэн. Хурдан шуурхай амьдарч, бүгдийг туршиж, хэрэглэж үзнэ гэдэг яг л хар тамхи шиг” гэж ярьж байлаа.

“Тату” хамтлаг маш хурдан алдаршсан. 2000-аад оны үед тэдний дуу хаана л бол хаана эгшиглэж байдаг байлаа. Хоёр охины тоглолт ОХУ төдийгүй дэлхийн том цэнгэлдэх хүрээлэнд болдог байв. Юлия Волкова, Лена Катина хоёр дэлхийн шилдэг хамтлагийн World Music Awards, мөн MTV Music Awards шагнал авсныг Оросын ямар ч уран бүтээлч давтаж чадаагүй билээ.

2004 онд Волкова анхны хүүхдээ төрүүлсэн. Охины эцэг нь бие хамгаалагч Павел Сидоров байлаа. Тэдний амьдрал бүтсэнгүй, салсныхаа дараа Влад Топаловтой хэсэг үерхсэн ч саллаа. 2007 онд “Мосстроймеханизация-5” компанийн захирлын хүү Парвиз Ясиновтой нууцаар гэрлэж, исламын шашинд оржээ. Гэвч 2010 онд саллаа.

2011 онд “Тату” хамтлаг албан ёсоор тарлаа. Харин жилийн дараа Юлия хорт хавдартай тэмцээд байж байв. Мэс засалд ортол мэдрэлийн судас нь гэмтэж, хоолойгоо алдлаа. Бүтэн жил эмчлүүлсний дараа хоолой нь эргэн ирсэн юм.

2018 онд дахиад л гэрлэсэн. Гэхдээ энэ удаад нөхөр нь хэн болохыг хэн ч мэдэхгүй байгаа. Сүүлийн үед Волкова шинэ дуу, цомог гаргаагүй байгаа.

2011 онд Волкова Иванов мужаас Төрийн Думын сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэсэн ч нам дотроо ялагдаад оролцож чадаагүй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.