UBLife Logo
Хөгжим

37 нас хүрсэн Рианнагийн дэлхийг доргиосон 8 клип

37 нас хүрсэн Рианнагийн дэлхийг доргиосон 8 клип

Барбадосын сувд Рианна 37 нас хүрлээ. Төрсөн өдрөө тэр халамжтай ээж, ханийн хувиар угтан, тэмдэглэлээ.Гэхдээ тэр үргэлж ийм томоотой байгаагүй. Ингээд түүний дэлхийг доргиосон 8 шуугиант клипийг танилцуулж байна.

UNFAITHFUL 

Түүний замнал нууц амраг, хууран мэхлэлтийн тухай дуугаар эхлэсэн. Байдаг л сэдэв. Гэхдээ Рианна залуучуудын талаар биш өөрийнхөө нууц амрагийг дуулсан юм. Дуу тэр дороо ХИТ болж, Барбадос улс супер одтой болсон билээ.

POUR IT UP 

Задгай стриптиз,  тверкинг бүжиг. Энэ клипийг хийх гэж Рианна мэргэжлийн стриптиз бүжгийн багштай 14 хоног хичээллэжээ.

THE MONSTER

Эминемтэй хамтран хийсэн бүтээл. Найруулагч нь Рич Ли. Сэтгэл зүйч Рианна мэдрэлийн өвчтэй Эминемийг эмчлэхээр бараг нүцгэн гарч ирнэ.

CAN'T REMEMBER TO FORGET YOU 

Шакира Рианна хоёрын халуун бүжиг эрчүүдийг ихэд баярлуулсан. Тэд тамхи татаж, тэврэлдэж, дураараа дургих бөгөөд нэг ч эр хүний дүрс энэ бүтээлд гарсангүй.

HARD 

Энэ клипийн үйл явдал халуун хөнжлөөс шууд Афганистанд шилжинэ. Алдарт Мелина Мацукасын бүтээл.

WE FOUND LOVE 

21 настай боксчин, модель Дадли О'Шонесситэй хамтдаа тоглосон энэ клипийн зураг авалтыг Ирландад авчээ.

S&M 

2011 онд гарсан энэхүү клипийг өдөөн хатгасан утгатай хэмээн 11 оронд хоригложээ.

MAN DOWN 

Алан хядлага, хүчирхийллийг харуулсан дүрстэй, Дуунд ална, үхэл гэсэн үг хэт олон орсон гэж шүүмжлэгдсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.