МҮОХ-ны удирдлагууд Олимпын их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмад ажилтнуудаа сар шинийн босгон дээр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар байлцав.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын олимпын хөдөлгөөний хөгжилд оруулсан ахмадуудын хувь нэмэр үнэлж баршгүйг тодотгож, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөв.

Спорт, олимпизмын салбарын үе үеийн ахмадууддаа удахгүй болох сар шинийн баярын мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.