UBLife Logo
Спорт

Снайдер Садулаев, Тажудинов хоёрыг дуэльд дуудлаа

Снайдер Садулаев, Тажудинов хоёрыг дуэльд дуудлаа

Казахстаны Алматыд болсон чөлөөт бөхийн мэргэжлийн PWL лигийн найм дахь тэмцээнд хоёр барилдаж, хоёр даван гол баатраар шалгарсан АНУ-ын олимпын аварга Кайл Снайдер том мэдэгдэл хийлээ. Тэрээр энэ тэмцээнд Дагестаны Алихан Жабраилов, Казахстаны чөлөөт бөхийн анхны дэлхийн аварга Ризабек Айтмухан нарыг халз тулаанд дуудсан. Мэргэжлийн лигийн тэмцээнд бөхчүүд нэг удаа барилддаг ч Снайдер хоёр барилдсан ч болно гэж хэлсэн. Алихан Жабраилов өвчин тусаад ирж чадаагүй тул түүнийг Оросын Константин Пшеничников оролсон. Харин Снайдер тэр хоёрыг юм болгоогүй. Эхлээд Константин Пшеничниковыг 7:3 ялж, дараа нь казах аваргыг илт давуу 8:0 ялсан билээ.

Ингээд Кайл Снайдер мэргэжлийн PWL лигийн дараагийн тэмцээнд ороход бэлэн гэдгээ зарласан. Гэхдээ энэ удаад олимпын хошой аварга (2016, 2020) Абдулрашид Садулаев, 2024 оны олимпын аварга, Бахрейны Ахмед Тажудинов хоёрыг халз тулаанд дуудлаа. “Бусад бөхчүүд ганц барилдах ч би нэг өдөр хоёулантай нь барилдана” гэж омог бардам мэдэгдлээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.254.218.122
Рашид\54.254.169.17
Тэр 2 нь энэ нөхөрийг тоохиймуу. Жабрайлов л барилдах бх
Рашид\18.141.162.234
Тэр 2 нь энэ нөхөрийг тоохиймуу. Жабрайлов л барилдах бх
ЗОЧИН\18.138.230.160
Хоёууланд нь шаалгана угаасаа барахгүйгээ ч мэдэж байгаа шоу хийх гээд байгаа юм бишүү
ЗОЧИН\18.138.230.160
Хоёууланд нь шаалгана угаасаа барахгүйгээ ч мэдэж байгаа шоу хийх гээд байгаа юм бишүү