UBLife Logo
Амьдралын дүрэм

Бувайсар Сайтиевийг амжилтад хүргэсэн 14 дүрэм

Бувайсар Сайтиевийг амжилтад хүргэсэн 14 дүрэм

Чөлөөт бөхийн домог, олимпын 3 удаагийн аварга Бувайсар Сайтиев өчигдөр орой нас барлаа. Тэрээр уушгины өвчний улмаас хүчтэй эм хэрэглэдэг байсан бөгөөд опиат хэмээх эмийн хордлогод орж, зүрх нь зогссон байна. Бувайсар Сайтиев есхөн хоногийн дараа 50 нас хүрэх байлаа.

Олимпын 3 (1996, 2004, 2008), дэлхийн 6 (1995, 1997, 1998, 2001, 2003, 2005), Европын 6 (1996, 1997, 1998, 2000, 2001, 2006) удаагийн аварга. ФИЛА холбооноос түүнийг Дэлхийн шилдэг бөхөөр таван удаа (1996, 1997, 1998, 2003, 2005) шалгаруулж байлаа. Ингээд түүнийг амжилтад хүргэсэн амьдралын дүрмийг нь танилцуулж байна.

Дүрэм №1. Хамгийн гол нь тухайн хүнд хийж байгаа зүйл нь сонирхолтой байх ёстой. Үр дүн ямар байх нь чухал биш.

Дүрэм №2. Жинхэнэ тамирчин хүн ялагдсаныхаа дараа буруутай хүнийг хайж болохгүй. Бусдад бурууг бүү өг.

Дүрэм №3. Олимпод түрүүлэхийн тулд олимп гэж юу болохыг ойлгодог байх ёстой.

Дүрэм №4. Чи олимпын аварга боллоо гэж бодьё. Маргааш өглөө нь босоод юу хийх вэ? Яах вэ? Хийх зүйлээ бүгдийг нь урьдчилан төлөвлөсөн байх ёстой.

Дүрэм №5. Чамайг ялахыг олон хүн хүсэх тусам ялах магадлал улам өсдөг.

Дүрэм №6. Чамаас болоод ахмадуудын нүүр улайх ёсгүй. Адам бид хоёрын хичээллэдэг байсан бөхийн танхимд аав  ирээд дасгалжуулагчид “Энэ хоёрыг зодож, шийтгэж болно. Би зөвшөөрч байна” гэж хэлсэн. Гэхдээ бид зодуулах юм хийж байгаагүй.

Дүрэм №7. Дэвжээн дээр найз нөхөд гэж үгүй. Тамирчин хүн жүжигчин л гэсэн үг. Түүний бүх алхаа, хөдөлгөөн болгоныг хүмүүс шүүнэ. Хэрэв кинонд жүжигчид нэг нэгэндээ авьяасаа харуулахад нь тусалдаг бол бид эсрэгээрээ саад болдог.

Дүрэм №8. Би  маш олон удаа ялж байсан болохоор хамгийн гол зүйл нь чи ялж, гарыг чинь өргөхөд байдаггүй гэдгийг мэднэ.

Дүрэм №9. Их спорт гэж юу болохыг сайн ухамсарла. ОХУ-ын шигшээ багт сонгогдлоо, олны танил хүн боллоо гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө тухай, бөхийнхөө талаар ярьж чаддаг байх хэрэгтэй.

Дүрэм №10. Залуучуудад, Адамд ч гэсэн би “Бидний зорилго бол аль болох удаан их спортод байх” гэж үргэлж хэлдэг байсан. Ингэснээр бидний эргэн тойронд олон нөлөөтэй хүн гарч ирэн, чөлөөт бөхөд хэрэгтэй зүйл хийж өгөх юм.

Дүрэм №11. Маш их ачаалалтай байсан хүн ч формоо байнга барьж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол уйтгартай амьдралд орж, зөөлөн буйданд дасах болно.

Дүрэм №12. Юуны өмнө чамайг хэн бэ гэдгийг тодорхойльё. Чи нэг бол панк үстэй,  уранхай өмдтэй этгээд, нэг бол жирийн хүн.

Дүрэм №13. Хэрэв охин төрвөл аав ээжийнхээ хүүхэд, харин хүү төрвөл эх орны хүүхэд.

Дүрэм №14. Спортын дараа ч амьдрал бий гэдгийг бүү март. Би хамгийн агуу үйл хэргээ хэдийн хийсэн. Гэрээр минь дүүрэн хүүхэд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
1
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.140.196.52
ЗОЧИН\18.140.196.52
ЗОЧИН\18.140.196.52