UBLife Logo
Кино

Шон Бейкер нэг киногоороо 4 Оскарын шагнал хүртсэн анхны найруулагч боллоо

Шон Бейкер нэг киногоороо 4 Оскарын шагнал хүртсэн анхны найруулагч боллоо

"Анора" киноны найруулагч, продюсер, зохиолч, эвлүүлэгч Бейкер анх удаа нэр дэвшсэн. Нийт зургаан төрөлд нэр дэвшихдээ таван төрөлд нь шагнал хүртсэн нь түүхэн амжилт болоод байна.

Шилдэг кино, Шилдэг найруулагч, Шилдэг эмэгтэй гол дүр, Шилдэг эх зохиол болон Шилдэг эвлүүлэг төрлүүдэд шагнал хүртэж, түүний дөрвийг нь өөрийн гараар гардан авсан юм. Харин тав дахь Оскарын шагналыг жүжигчин Майки Мэдисон хүртжээ.

Брүүклин хотоос гаралтай залуу эмэгтэй Анорагийн түүхийг өгүүлэх тус бүтээл найруулагч Бейкерийн найзын жинхэнэ түүхээс сэдэвлэгдсэн гэдэг.

"Анора" нь олон улсын нэр хүндтэй фестивалүүд болон шагнал гардуулах ёслолуудаас олон амжилт гаргасан. Тухайлбал, Каннын кино наадамд Палм д'Ор шагнал, Критикийн сонголт кино наадамд Шилдэг кино шагнал гэх мэт.

Энэ кино нь мөн олон улсын үзэгчдийн талархлыг хүлээсэн бөгөөд үзэгчид, шүүмжлэгчидээс өндөр үнэлгээ авсан нь кино урлагийн салбарт Бейкерийн нөлөө бүхий байр суурийг бататгажээ. Хэрэв та тус бүтээлийн хараахан үзэж амжаагүй байгаа бол яг одоо үзэхийг зөвлөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.