UBLife Logo
Newsfeed

Зурхай: Хамгийн гомдомтгой 5 орд

Зурхай: Хамгийн гомдомтгой 5 орд

Зурхайн орд болгон л өөрийн гэсэн өвөрмөц зан ааштай байдаг. Өнөөдөр бид хамгийн гомдомтгой таван ордыг танилцуулах гэж байна. Тэдний дэргэд тоглоом, шоглоом хийхдээ болгоомжтой байхгүй бол бүгдийг өөр дээрээ хамаатуулж бодоод тантай шууд тангараг тасрахад бэлэн хүн олон бий шүү. Тэд хаа хамаагүй зүйлийг ч өөрийг нь хэллээ хэмээн хүлээж авах тул тун анхааралтай байх хэрэгтэй. Жижигхэн анхааруулга, бяцхан шоглоом ч тэднийг ясанд нь тултал гомдоож магадгүй.

Мэлхий

Хамгийн гомдомтгой хүмүүс. Мэлхий нар бухимдуу, мэдрэмтгий. Буруу ойлгосон ганц үгэнд ч маш их гомдоно. Тэд ямар ч үгийг хоосон орхихгүй, хэрэв гомдвол бууж өгөх хүртэл чинь тантай юм ярихаа болино. Түүнийг гутаах гэж бодоогүй байсан ч гомдоно. Тэд ихэнх тохиолдолд чимээгүй, дотроо гомдож, сэтгэлээр унадаг ч заримдаа хурц, хатуу үгээр хариу барьж, доромжлох нь бий.

Загас

Хоёрдугаар байрт загас орж байна. Тэд шүүмжлэлд дургүй, үг болгоныг зүрхэндээ тун ойрхон хүлээн авч, их шаналдаг. Загастай ярихдаа үг болгоноо хянахгүй бол дороо гомдоно. Гомдохдоо нулимс асгаруулан, уйлж хайлдаг. Сайн тал нь уучлал гуйвал тэр дороо уучлана. Тэд шууд дайралтад орохгүй, гэхдээ гэнэт нэг өдөр амьдралаас чинь гараад явчихсан байх бий. Хэрэв ийм зүйл тохиолдвол хамгийн сүүлд түүнд хэлсэн үгээ эргэн санахыг бодоорой.

Хилэнц

Хилэнцүүд шүүмжлэлийн эсрэг үргэлж сөрөг дайралт хийдэг зуршилтай. Гомдомтгой бусад ордоосоо ялгаатай нь тэд дотроо гутраад, уйлаад байдаггүй. Шууд нөгөө хүнээ доромжлоод, гутаагаад, хэт шүүмжлээд эхэлдэг гэж байгаа. Бага зэрэг тэвчээд л тэсэрдэг тул түүнээс ямар ч зан гарч магадгүй. Хэрэв та өнөөдөр хилэнцтэй муудалцсан бол тэр өчигдөр, магадгүй өнгөрсөн 7 хоногт гомдчихсон байж гэдгийг ойлгоорой.

Арслан

Арслан гомдомтгой ч шүүмжлэлийг хүлээн авах гэж оролддог, хичээдэг. Гэхдээ үр дүнд нь хариу довтолгоонд орно. Ямар ч хэрүүл байсан арслан заавал ялна. Тиймээс хэрэв арслан танд үнэ цэнтэй бол түүнтэй бүү маргалдаарай. Бардам сэтгэлийг нь бүү хөнд, болгоомжтой бай.

Хонь

Гомдсон хонь маш их сэтгэлийн хөдөлгөөн гаргана. Тэр шархаа эдгэхийг хүлээлгүй, шууд сөрөг довтолгоонд орж, маш хатуу хариу барьж чадах хүмүүс. Хэрэв уншигч та өөрөө хонь бол хүнтэй муудалцахаасаа өмнө дотроо 10 тоолж байгаарай. Харин та хоньтой муудалцсан бол эртхэн бууж өгсөн тань дээр шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
1
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.