UBLife Logo
Кино

Оскарын шагналт Жин Хэкмений үхлийн шалтгааныг зарлалаа

Оскарын шагналт Жин Хэкмений үхлийн шалтгааныг зарлалаа

Оскарын хошой шагналт жүжигчин Жин Хэкмен, түүний гэргий Бетси Аракава нарыг нас барсан байхыг өнгөрсөн сард Санта-Фе дэх байрнаас нь олсон талаар бид мэдээлсэн билээ. Цагдаагийн газрын мэдээллээр хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг байхгүй, гэрийн нохой нь мөн үхсэн байсныг л зарлаж байсан.

Тэгвэл шүүх эмнэлгээс алдарт жүжигчин болон гэр бүлийнх нь амиа алдсан шалтгааныг тодруулжээ. Түүний гэргий, төгөлдөр хуурч, 65 настай Бетси Аракава угаалгын өрөөнд хэвтэж байсан бол хажуугийн өрөөнд нь Жин Хэкмен, бас нэг өрөөнд герман овчарка нохой үхсэн байжээ. Цагдаа нар эхлээд хийгээр хордсон гэж таамагласан ч задлан шинжилгээгээр тэд өвчнөөр өнгөрсөн нь тодорхой болжээ.

Аракава “Hantavirus pulmonary syndrome” гэдэг өвчнөөр хоёрдугаар сарын 11-нд нас барсан байна. Энэ нь мэрэгч амьтнаас хүнд халдварладаг өвчин бөгөөд өвчний вирус уушгинд ороход л үхэлд хүргэдэг байна. Түүнийг хамгийн сүүлд эмийн санд байхад нь хөршүүд нь харжээ.

Харин үүнээс долоо хоногийн дараа 95 настай Хэкмен зүрхний өвчнөөр амьсгал хураасан ажээ. Тэрээр Альцхаймерын өвчинтэй байсан тул эхнэрээ нас барсныг ойлгоогүй, цогцсынх нь дэргэдүүр долоо хоног явсан байна. Ингээд эмээ ууж чадахгүй байсаар зүрх нь зогсжээ.

Харин нохой нь усгүй байсны улмаас харангадсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
3
0
4
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.140.50.148
ЗЭРЭГЦЭН ҮХДЭГ НЬ СОНИН! НАСНЫ ЗӨРҮҮГ ХАР