Холливудын нэрт жүжигчин Майкл Шин иргэдийн нэг сая фунтын өрийг тэглэсэн байна. Шин өмнөд Уэльсийн 900 хүнд туслах зорилгоор өр төлбөр авах компанийг байгуулжээ.
Энэ үйл явдал нь Channel 4 сувгийн нэвтрүүлгээр цацагдах бөгөөд зарим банк санхүүгийн компаниуд нийгмийн хамгийн эмзэг, тусламж шаардлагатай бүлгээс хэрхэн ашиг олдгийг илчлэх зорилготой гэнэ.

Жүжигчин нэгэн кафед сууж байхдаа ажилгүй болсон гангийн үйлдвэрийн ажилтны зүрх шимшрэм түүхийг сонсож, энэхүү үйлийг хийх ёстойгоо ойлгосон гэнэ.
2021 онд Шин өөрийгөө "ашгийн төлөө бус" жүжигчин гэдгээ зарлаж, олсон бүх мөнгөө сайн үйлсэд зориулахаа амласан.
Тэрээр, “1 сая фунт стерлингийн өрийг худалдаж авахын тулд өөрийн 100,000 фунт стерлингээр өр цуглуулах компани байгуулж чадсан” хэмээн энэхүү үйл явдлыг хэрхэн бодит болгосноо хуваалцжээ. Мөн тэрээр яг ямар 900 хүний өрийг төлснөө өөрөө ч мэдэхгүйгээр нууц байлгахыг хүссэн байна.
