UBLife Logo
Newsfeed

5 минутад нам унтах тусгай албаныхны нууц

5 минутад нам унтах тусгай албаныхны нууц

Хэрэв нойр хүрэхгүй бол хонь тоол гэсэн яриа байдаг. Австралийн малчдаас гарсан энэхүү арга яг үнэндээ унтахад бараг хэрэг болдоггүй гэнэ. Тэд унтахын өмнө хоттой хонио тоолж дүрслээд бүрэн бүтэн байна гээд сэтгэл нь амраад нам унтдаг байжээ. Харин орчин үеийн хүнд энэ арга тохирохгүй. Учир нь тоолно гэдэг ухаан шаардсан ажил тул тархийг улам сэргээж, стресст өртөмтгий өнөө цагийнхан бүр нойргүйдэлд өртдөг ажээ.

Тэгвэл тусгай албаныхан, десантчид ямар ч нөхцөлд 4-5 минутын дотор нам унтах арга мэддэг, хэрэглэдэг байна. 96 хувь амжилттай хэрэгждэг гэхээр үнэхээр сайн арга гэдэг нь харагдана.  

Хэвтээгээр унтах

Цэргийнхний ашигладаг дээрх аргын талаар АНУ-ын сэтгэл зүйч, спортын дасгалжуулагч Ллойд Бад Уинтерийн “Relax and Win: Championship Performance” номд дэлгэрэнгүй бичсэн байдаг. Байнга хэрэглээд, бэлтгэл хийвэл сар хагаст л бүрэн эзэмших боломжтой.

1. Хэвтээ байдалд юуны өмнө нүүрнийхээ бүх булчинг сулла. Эрүү, хацар, хэл, нүд тойрсон булчингуудаа сайхан суллаад үз.

2. Дараа нь бүх биеэ суллана. Мөрөө буулгаж, сулласан гараа биеийн дагуу алгыг дээш нь харуулан байрлуулна. Урт амьсгаа аваад гуя, цээж, хөлийнхөө булчинг амраана. Бүрэн сулрахгүй байвал эсрэгээрээ бүх булчингаа чангал. Тэгээд дээрх дасгалаа дахин хийхэд үр дүнтэй.

3. Бие махбодоо сулласан бол сэтгэл зүйгээ ч бэлтгэх хэрэгтэй. Арван секундийн турш тархинаасаа бүх сөрөг бодлоо авч хая. Тунгалаг нуурын усанд хөвж явна, дээр хөх тэнгэр байна гэж төсөөлөн бод. Эсвэл хав харанхуй өрөөнд дүүжин оронд хэвтэж байгаагаар төсөөл.

4. Дахиад арван секундийн турш “Юу ч бодохгүй байна”, “Юу ч бодохгүй байна” гэж дотроо хэлнэ.

5. Ингээд унтахгүй бол амьсгалын “4-7-8” техник хэрэглэж болно. 4 секунд хамраараа тайван амьсгаа аваад дараа нь 7 секунд амьсгалаа түгжээд, яаралгүй 8 секундэд амаараа амьсгалаа гаргах техник юм. Ингэснээр зүрхний хэмнэлийг удаашруулж, биеийн хэмийг багасгаж, нойр хүрдэг байна.

Суугаа байдлаар унтах

Онгоц, машинд хурдан унтахад хэрэгтэй арга. Суудлын арагш бүрэн налаад хөлөө зэрэгцүүлэн тавьж, гараа цээжин дээрээ зөрүүлнэ. Эрүүгээ цээжиндээ буулгаж, нүүр, биеийн булчингаа дээр дурдсан ёсоор ээлжлэн суллана. Энэ аргаар 15 минут унтахад л бүтэн 4 цагийн эрч хүч авдаг байна.

Үүнээс гадна эмч нарын өгдөг олон зөвлөгөө бий. Жишээ нь, тогтсон цагт унтаж, босож дадах, өдөржин орон дээр дэмий хэвтэж биеэ муу зуршилтай болгохгүй байх, шөнө сөрөг мэдээ уншихгүй байх, үдшийг тайван өнгөрүүлэх гэх мэт. Мөн өдөр нь хурц гэрэлтэй өрөөнд, үдэш нь бүдэг гэрэлтэй газар, харин шөнө харанхуй өрөөнд байхад бие харанхуйд унтаад заншдаг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.