Энэ сарын 11-ний шөнө Украины Зэвсэгт хүчин дайн эхэлснээс хойш хамгийн томд тооцогдох агаарын дайралт хийлээ. Дайралтын гол бай нь Москва муж буюу ОХУ-ын гол зүрх нь байлаа. Москва мужид байшин барилга сүйдэж, хүний амь нас үрэгдсэн байна.

ОХУ-ын БХЯ-ны мэдээлснээр тус улсын Агаараас хамгаалах хүчин нийт 337 дроныг устгаж чадсанаас Москва мужид 91 дроныг унагаасан гэнэ.

Домодедовод “Мираторг” компанийн төв байрны ойролцоо 38 настай эрэгтэй оногдож нас барсан бол 50 настай эрэгтэй хүнийг эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй байна. Мөн хэд хэдэн хүн эмнэлэгт хүргэгдэж, зогсоол дээр байсан 20 машин шатжээ.

Видное сууринд зургаан хүн хөнгөн шархадсан дотор 4 настай хүүхэд байна.

Раменское хотод дроны довтолгоонд орон сууц өртөж, түймэр гарсан ч хүний амь үрэгдсэнгүй.

Гэхдээ энэ довтолгоо ОХУ-ын нийслэл халдлагад маш ойрхон байгааг харууллаа. Удахгүй гал зогсоох хэлэлцээр эхлэх гэж байгаа тул хоёр тал хэлэлцээрт давуу тал олж авахын тулд довтолгоогоо улам ширүүн болгосоор байна.




